• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-13 17:04:44    
Хүзүүний яс өвдөхөөс сэргийлэх 3 сайн арга

Хятадын Олон Улсын Радио

     Хүзүү сээрний өвчин бол байнга харагддаг үе мөчний өвчин юм, үргэлж бөхийж ажилладаг хүн ийм өвчинд амархан нэрвэгддэг. Хүзүү сээрний өвчнийг клиникийн адил бус байдлаар нь мэдрэлийн чанартай, хүзүүний артерийн судасны байдал, нугасны байдал, улаан хоолойд холбогдсон байдал, толгой өвдөх, толгой эргэх, бөөлжих зэрэг адил бус төрөлд хуваан судлан эмчилдэг байна. Хүзүү сээрний өвчин даамжирвал дал мөр, дээр мөч үргэлждээ өвдөж хөдөлж ажиллахад саад болдог, заримдаа бас зүрхний чадавхийг алдагдуулдаг байна. Эдгээр байдал нь хүзүү өвдсөнөөс болж цусны судас, мэдрэлийн системд нөлөөлж байгаа болно. Хүзүү сээр өвдөх өвчнийг багасгахын тулд уг өвчнөөс сэргийлэх 3 сайн аргыг мэдэж авах хэрэгтэй байна.

     1. Хүзүүний дасгал хийх хэрэгтэй:

     Өдөр бүр 2-3 удаа Хүзүүний дасгал хийнэ, эхлээд хүзүүгээ зүүн баруун, хойш, урагш хөдөлгөнө, дараа нь зүүн баруун, баруун зүүн тийш эргүүлж хөдөлгөнө, санаандгүй бэртэхээс зайлсхийхийн тулд хэтэрхий хүчтэй хөдөлгөх шаардлагагүй юм.

     2. Өөрөө массаж хийж, бариа заслын эмчилгээ хийж сурах хэрэгтэй байна:

     Хэвийн байдлаар тэгшхэн сайхан суугаад хоёр гарынхаа долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруугаар хүзүүний хоёр талын булчинг дээр талаас нь доошоо хүчтэйхэн нухна, 10 минут нухсаныхаа дараа дахиад дор талаас нь дээшээ массажилж болно. Ингэж дуусаад, зүүн гараа баруун мөрөн дээрээ тавьж, баруун гараа зүүн мөрөн дээрээ тавиад мөр болон хүзүүг холбож байгаа булчинг долоовор хуруу, дунд хуруу, ядам хуруугаар 10 минут нухаж, шаардлагатай гэж үзвэл өдөрт 1-3 удаа массажилхад илүүдэхгүй.

     3. Дэрийг зөв сонгох хэрэгтэй:

     Хүзүү сээрний өвчнөөс сэргийлэхэд өөртөө тохирсон аятайхан сайхан дэр авч эдэрлэх хэрэгтэй. Хамгийн сайн нь сагагийн хальс хийсэн дэр юм, ийм дэр зөөлөн бөгөөд толгойд тааламжтай, харин ийм дэрийг хийхдээ 50 сантиметр урт, 30 сантиметр өргөн жинтүүнд хагас дундуур сагагийн хальс хийвэл болчхоно. Дээшээ харж тэгшхэн хэвтэхдээ дэрээ чадахын хэрээр хүзүү руугаа түлхэж, хүзүү сээрээ тэшхэн хэвийн байдалтай байлгахыг хичээх хэрэгтэй, хажуу талаараа хэвтэхдээ, дэрээ хүзүү мөр хоёрынхоо хооронд тавьж, хүзүү сээрээ тэгш жигд байлгахыг анхаарах нь чухал. Үүнээс гадна өндөр дэр дэрлэхийг цээрлэбэл зохино.\Л.Буянтогтох орчуулав\