Умард нутгийн өнгө үзэмж аваас
Мянган газар мөс бүрхэж
Түмэн газар цас хаялмуй.
Харахуйдур цагаан хэрмийн дотор гадна
Хараа дүүрэн нэлийн цайлзаж
Шар мөрний эх адагт
Халгилсан долгион хоромхон зуур зогсчухуй.
Уулс мөнгөн могой гурвалзах мэт
Өндөрлөгүүд өөхөн заан тэлмүүлэх адил
Өвдөгш их тэнгэр лүгээ өндөрөө өрсөлдөх санаатай аж.
Огторгуй тунгалаг болхуйдур
Улаан дээл цагаан хормойвчит авхай мэт
Онц гоёмсог харагдмуй.
Уулс ус минь ийнхүү тансаг сайхан нь
Олон баатарчуудын дур бахархалыг татан авай.
Улирсан түүхийн Чинь хуан, Ү ди хаан
Утга уянгаар өчүүхэн мөхс
Тан гүрний Тайзүн, Сүн гүрний Тайзү хаан
Уран найраг дур авьяас тутмаг.
Түүхт үеийн алдартай баатар
Тэмүүжин Чингис Хаан ч
Дан ганц бүргэд намнахыг мэдэжүхүй.
Энэ бүхэн өнгөржүхүй
Эрхэм цуут хүмүүс хэмээбээс
Өдгөө цагийг харах байханаа.