• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 17:08:35    
Хятадын гадаад хөрөнгө оруулалт гадаадыхны сайшаалыг олж байна

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм сүлжээ хэрэглэгчид Сайн байцгана уу. Хятадад хийж байсан хөрөнгө оруулалт худалдааны олон төрлийн яриа уулзалт дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал нь түүний хамгийн чухал нэг уулга болсоор ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн хөгжил болон аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх хүчин улмаас хүчирхэг болхын дагуу, хөрөнгө оруулалт худалдааны олон төрлийн яриа уулзалт дээр Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад хөрөнгө оруулах явдал нь өдөр ирэх тусмаа яриа уулзалтад оролцож байгаа гадаадын аж ахуйн нэгжүүд болон байгууламжийн анхаарлыг татах болсон байна. Одоо та бүхэнд Хятадын хөрөнгө оруулалт гадаадын анхаарлыг татаж байгаа тухай танилцуулах болно.

     Тун саяхан Хятадын зүүн өмнөд нутгийн тэнгисийн эргийн хот Шямэнь хотод болсон хөрөнгө оруулалт худалдааны нэгэн яриа уулзалт дээр НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллаг Хятадын аж ахуйн нэгжүүдэд тусгайлан Африкийн орнуудад хөрөнгө оруулах 350 объкт бэлтгэсэн байна. Энэ объкт нь хөдөө аж аухйн боловсруулалт, механик үйлдвэр, худалдаа, банк сахнүү зэрэг арав гуруй салбарт холбогдож, хөрөнгө оруулалтын тоо хэмжээ нь хэдэн арван мянган ам.доллараас хэдэн арван сая ам.долларт хүрсэн юм байна.

     Үүнээс гада тус яриа уулзалт дээр Америк, Канад, Итали зэрэг орнууд бас танилцуулах хурал хийж, өөрийн орны хөрөнгө оруулах орчин болон хөнгөлөлтэй бодлого танилцуулж, Хятадаас хөрөнгө оруулхыг хүссэн байна. Италийн холбогдох салбар бас Хятадын худалдааны яамтай хоёр орны нэн нягт харилцааг эрчимжүүлэх, харилцан хөрөнгө оруулхыг эрчимжүүлэхээр зорилгоо болгосон меморандумд гарын үсэг зурсан байна. Италийн хөрөнгө оруулахд тус дөхөм үзүүлэх ажил эрхлэсэн газрын гадаад хөрөнгө оруулах хэлтэсийн дарга ноён Гиамполо. Руссо хэлэхдээ, Хятадыг голдлогтой хөрөнгө оруулах Европын бус анхны орон болгохоор Италийн хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх газар сийдсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Хятадын эдийн засгийн хөгжил маш төргэн, өнөө нэгэнт дэлхийн хамгийн том эдийн засгийн бүрэлтгүүн болсон байна. Өнгөрөгч гурван жилд, Хятад улс гадаадад их хэмжээний хөрөнгө оруулсан байна, үүнд ихэнхий хэсэг нь Азийн хүрш зэргэлдээ орнууд, Хойт Америк тэрчлэн Европын холбооны бусад орон болох юм. Италид оруулсан хөрөнгө маш бага байна, бидны энэ удаагийн аялалын зорилго бол Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулах явцдаа Италид хөрөнгө оруулах аз тохиолыг багтаах хэрэгтэй гэдгийг тодорхойлход оршино гэжээ.

     Хөрөнгө оруулах бодлого зэрэг тодорхойлох хурал хийхээс гадна Швед, Польш, Бельги зэрэг орнууд яриа уулзалт дээр бас нааштай үйл ажиллагаа өрнүүлж, Хятадын найз нүхдтэй яриа хэлэлцээ, солилцоо хийсэн байна. Шведийн хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх ажил эрхэлсэн газрын Хятадад суугаа ерөнхий төлөөлөгч ноён Еддие чэнь хэлэхдээ, Швед өнгөрөгч 5 жилд гадаадын хөрөнгө оруулалтыг шууд зээлдэн оруулсан дэлхийн эхний 11 дэх орны байрь сууриа хэвээр байлгасаар байна, хөрөнгө оруулалтын жилийн дундаж хэмжээ 22 тэрбум ам.доллард хүрсэн байна. Шведийн Азй дахь хоёрдугаар том худалдааны түнш болсны хувьд Хятад улс нь Шведийн гадаадын хөрөнгийг татан оруулах гол эх үүсвэр орон болсон байна. Хятадын аж ахуйн нэгжүүд Шведийн шинжлэх ухаан техник, зочид буудал болон хэрэглэгээний бүтэгдэхүүн үйлдвэрлэх зэрэг салбард хөгжлээ олсон байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,

     Хятадын Хуа вэй, Жүн шин зэрэг аж ахуйн нэгжүүд Швед орж, Шведийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилсны хувьд удирдалгийн туршлага болон дээд техникийг олох бөгөөд иймэрхүү хамтын ажиллагаараа бүтээгдэхүүнээ Европын зах зээлд оруулахд нэн дөхөм түд болох юм. Үүнээс гадна Шведэд байгаа Хятадын аж ахуйн нэгжтэй хамтран судалгаа хийх явдал нь Шведийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд орох нэгэн зам болсон байна гэжээ.

     Гадаадын аж ахуйн нэгж болон байгууламжууд Хятадын аж ахуйн нэгжийн гадаадад хөрөнгө оруулах явдлыг анхаарлалдаа авч байхын зэрэгцээ Хятадын засгийн газар бас нэлээд давуулаг байрь суурьтэй Хятадын дотоодын аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулхыг сайшаан дэмжсэн байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2004 оны эцэс гэхэд, Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ нийт 44 тэрбум 800 сая ам.доллард хүрч гадаадад шууд хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжүүд 5100 гаруйд хүрч, хөрөнгө оруулсан хүрээ хэвцээ нь бүх дэлхийн 150 улс болон бүс нутагд тархасан юм байна. Голландын Зоетэрмеет хотын эдийн засгийн комиссын дарга ноён Ханс Маяер Хятадын аж ахуйн нэгжүүдийн Гонландад хөрөнгө оруулаж байгаа байдлын тухай ярихдаа,

     Гонландад байгаа Хятадын аж ахуйн нэгжүүд зах зээлийн борлуулалт зэрэг талаар улмаас их туршлагтай болж, тэд нар Европын худалдаа болон зах зээлийн борлуултын парагтигийн явцад маш их юум сурч, бүтээгдэхүүний чанар нь улмаас сайн болж, компани нь улмаас их хөгжиж байна гэжээ. \ Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\