• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 17:18:35    
Бүгд Найрамдах Ботсван Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 581730 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2001 оны байдлаар нэг сая 700 мянга. Ихэнх нь Бантү язгуур хэлний Цваначууд (хятад дуудлагаар), хүн амын 90 хувийг эзэлж байна. Гол болох үндэстэнд Энватө (хятад дуудлагаар), Күнна (хятад дуудлагаар), Энвакайц (хятад дуудлагаар), Тавана (хятад дуудлагаар) зэрэг бий, түүний дотор Энватө үндэстэн хамгийн том, хүн амын бараг 40 хувийг эзэлдэг. Европ хүн болон Азийн хүн бараг 10 мянга байна. Албаны хэл Англи хэл, Цвана хэл болон Англи хэл түгээмэл хэрэглдэг. Оршин суугчдын ихэнх нь Христосын шашин шүтэж, хөдөө тосгоны хэсэг оршин суугчид нь уламжлалт шашин шүтдэг.

     Нийслэл: Габороне, 2001 оны байдлаар 224 мянга 300 хүн амтай, хамгийн халуундаа 28,3 хэм, хамгийн сэрүүндээ 12,9 хэм, жилийн дунпаж агаарын хэм 20,7 хэм.

     Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Фестус Могае, 1988 оны 4-р сарын 1-ний өдөр тушаалд орж, 1999 оны 10-р сарын 20-ны өдөр улиран сонгогдож, 2004 оны 11-р сарын 2-ны өдөр дахин сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: шинэ жил – 1-р сарын 1-ний өдөр. Хөдөлмөрчдийн баяр – 5-р сарын 1-ний өдөр. Лорд Салейс Катагийн өдөр – 7-р сарын 1-ний өдөр. Тусгар тогтнолын өдөр – 9-р сарын 30-ны өдөр. Зул сарын баяр – 12-р сарын 25-ны өдөр.

     Ерөнхий байдал: Африкийн өмнөд хэсгийн далайд гарцгүй орон. Далайн түвшнээс дунджаар 1000 орчим метр өндөр байдаг. Зүүнш Зимбабве, баруунш Намиби, хойш Замби, өмнөш өмнөд Африктай тус тус хөршилж байна. Ихэнх нутаг нь халуун бүсийн тал хээрийн цаг агаартай, баруун хэсэг нь цөл, цөлөрхөг нутгийн цаг агаартай. Жилийн дундаж агаарын хэм 21 хэм, жилийн дунпаж хур тундасын хэмжээ 400 мм.

     Тусгар тогтнохоос өмнө Бейжуанна (хятад дуудлага) гэдэг байжээ. Манай тооллын 13 – 14-р зуунд Цванчууд хойт нутгаас энд нүүж ирсэн байна. 1885 онд Английн колони болж, "Бейжуаннагийн хамгаалалтын газар" гэж нэрлэгдэж байжээ. 1966 оны 9-р сарын 30-ны өдөр тусгар тогтнож, улсын нэрээ Бүгд Найрамдах Ботсван Улс гэж нэрэлсэн бөгөөд мөн Английн холбоонд үлдэв. \М.Цэцэн бэлтгэв\