• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-14 17:22:08    
"Уянгийн тойрог" арван долоо

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин Буяндэлгэрийг та бүхэндээ танилцуулъя.

     Буяндэлгэр, эмэгтэй, 1932 онд Өвөр Монголын Өөртөө Засах Раионы Хөлөн-Буйр аймгийн шинэ Барга зүүн хошуунд төрсөн, алдарт дуучин, төрийн 1-р зэрэглэлийн жүжигчин, дуу хөгжмийн соён гэгээрүүлэгч хүн. 1951 онд Буяндэлгэр нь Хөлөн-Буйр аймгийн дуу бүжгийн чуулгад элсэн орж ажиллаад мөн ондоо дахиад Өвөр Монголын Өөртөө Засах Районы дуу бүжгийн чуулгад дуучнаар шилжин ажилласан байна. 1953 онд бүх Хятадын ардын дууны хариу мэдүүлэлтийн тоглолтод оролцоод, содон дуучнаар шагнагдсан байна. 1955 онд тэрээр 6-р удаагийн дэлхийн залуучуудын наадамд оролцоод, дэлхийн олон орны сонсогчдын халуун сайшаал магтаалыг хүлээж, дээд яруу алдар хүртсэн байна. 50 оноос нааш Буяндэлгэр нь олон удаа орноо төлөөлж Зөвлөлт Холбоот улс, Монгол, БНАСАУ, Япон зэрэг оронд очин тоглолт хийсэн байна. Одоо хамтаар алдарт дуучин Буяндэлгэрийн дуулсан дуунаас сонсъё.