• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-15 15:21:17    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд 1954

Хятадын Олон Улсын Радио

     1954 он 1-р сарын 1-нд ардын биеийн тамир спортын хэвлэлийн хороо Бээжинд байгуулагдав.
1-р сарын 8-нд ХКН-ын төв хороо биеийн тамир спортын төв хорооны намын хэсгийн "иргэдийн биеийн тамир спортын ажлыг эрчимжүүлэх тухай тайланг" баталсан байна.

     1- 1-р сарын 16-нд биеийн тамир спортын төв хорооны анхдагч бүгд хурал Бээжинд болов. Хэ Лүн "ерөнхий шугамын туяарлал дор, нийтийн биеийн тамирын хөдөлгөөн өрнүүлэхээр чармайя" гэсэн тайлан тавьсан байна.

     1-р сарын 26-нд бүх Хятадын үйлдвэрчдийн ерөнхий эвлэл "үйлдвэр уурхайн аж ахуйн нэгжийн ажилтан ажилчдад нийтийн биеийн тамир спортыг өрнүүлэх тухай заавар" гаргажээ.

     3-р сарын 1-нд ардын төв засгийн газрын төрийн зөвлөлөөс "засгийн газрын албан байгууллагад ажлын завсарлагын тимнастик болон спортын бусад хөдөлгөөн хийх тухай мэдэгдэл" гаргав.

     5-р сарын 4-нд биеийн тамир спортын төв хороо, дээд зэргийн боловсролын Яам, боловсролын Яам, эрүүл мэндийн Яам, залуучуудын эвлэлийн төв хороо, бүх Хятадын оюутдын холбоо зэрэг байгууллагаас "дунд зэргээс дээш сургуулиудад нийтийн биеийн тамир спортыг өрнүүлэх тухай хамтарсан заавар" гаргажээ.

     5-р сарын 14-нд Олон улсын Олимпийн хорооны 49-р хурлаар бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрыг Хятадын Олимпийн хорооны хууль ёсны байр суурь болохыг нотлон зөвшөөрчээ.

     8-р сарын 26-нд биеийн тамир спортын төв хороо багачуудын радио гимнастикийг нийтэлсэн байна.
9-р сарын 20-нд анхдагч удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдагч хурлаар батлагдсан "БНХАУ-ын үндсэн хуулийн " 94-р заалтад "улс орноос залуучуудын бие махбод, оюуны чадавхийг хөгжүүлэхийг онц анхаарна" гэж тэмдэглэжээ.

     Анхдагч удаагаа сонгогдсон БХАТИХ-ын анхдагч хурлаар төрийн зөвлөлийн ерөнхий сайд Чжөү эньлайгийн дэвшүүлсэн нэрсийн дагуу төрийн зөвлөлийн бүрэлдэхүүний нэр дэвшигчийн тогтоолыг батлав. Хэ Лүн БНХАУ-ын биеийн тамир спортын хорооны даргын үүэг хариуцжээ.

     11-р сарын 5-нд бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл болон биеийн тамир спортын үндэсний хороо Бээжинд бүх Хятадын үйлдвэрчдийн биеийн тамир спортын ажлын анхдагч хурал хийв. Хурлаас үйлдвэрчдийн биеийн тамир спортод "нааштай удирдаж, аажмаар хөгжүүлэх" чиг шугам тогтоожээ.