• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-15 20:29:13    
Интернет хөгжсөн эрэн ном унших хэрэгтэй байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын соёлын сайд Сүн Жя Жэнь саяхан Хятадын хэвлэл мэдээлэлийн сурвалжлагчи ярилцлага өгөхдөө, интернет хөжгсөн эрэн хүмүүс маань, ялангуяа залуучууд багачууд маань ном унших хэрэгтэй байна гэж хэлсэн байна.

     Тэр хэлэхдээ, эртний ном судар унших асуудал дээр Хятадын засгийн газар болон соёлын салбарууд адил үзэлтэй юм. Цаг эрэн тасралтгүй урашлаж байна. Гэвч орхигдуулж гээж болошгүй эрхэм наньдан зүйл бас их олон байгаа юм. өнгөрсөнд бид сургуулийн хашаанд уншлагын дууг цууриадаж байна гэж хэлэх дуртай байсан. Гэтэл одоо интернет хөгжснөөс болж, ном барьж уншихын орон залуучууд багачууд маань компютар ашиглах нь олон болжээ. Тийм учраас хүүхэд залуучууддаа ном уншихыг уриалах шаардлага их байна. Бид ер нь ном унших нийгэм байгуулья, эртний бичгийн мэргэдийн сонгодог зохиол бүтээлтэй танилцаж байхад бидний сэтгэл санаа саруулжиж, мэдлэг нэмэгдэн, амьдрал маань улам баялаг агуулгатай болох нь гарцаагүй гэжээ.

     Тэр хэлэхдээ, соёлын сайд болсны хувьд би Хятад улс 11-р таван жилийн соёлын хөгжлийн төлөвлөгөндөө уламжлалт соёлыг залгамжлан хамгаалахыг тэргүүн байранд тавина гэж дэвшүүлсэндээ би маш баяртай байгаа юм. өнгөрсөнд бид уламжлалт шилдэг соёлыг залгамжлах талаар сурталчилгаа хийх талд хүрэлцэхгүй зүйл оршиж байсан. Хүн төрлөхтний түүхийн урт удаан замд маш олон зүйл бараа сураггүй алга болох үед зөвхөн соёл л эдийн болон эдийн бус хэлбэрээр үлдэж хоцордог юм. Тэр бол бидний олон он жилүүдийн тэртээх өвөг дээдэстэйгээ ойлголцох цорын ганц зам суваг юм. Мөн ч манай үндэстний урт удаан түүхийн бодит баримт болох юм гэжээ.

     Бидний уламжлалд охи содон зүйл байгаа, бас шүүмжлэлтэй хандах зүйл ч байгаа тулд бид саарыг нь орхиж сайныг нь сонгох хэрэгтэй байгаа юм. Бид өөрийн үндэстнийхээ уламжлалт соёлоо наньдагнан хайрлахын зэрэгцээ нэн уужуу багтаамжаар дэлхий дахинд хандах ёстой юм гэж Хятаын соёлын сайд Сүн Жя Жэнь бас хэлсэн байна. Хятад улсад одоо үнэхээр маш олон хүн дахиад ном унших дуртай болж байгаа нь мэдээлэлийн хэрэгсэл асар их хөгжсөн эрэн маш сайн сайхан үйл явдал болж байгаа юм.