• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-18 15:46:59    
Хятадын улсын зэргэллийн хамгийн том байгалийн дархан цаазтай район

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын улсын зэргэллийн хамгийн том байгалийн дархан цаазтай район бол Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Ханас нуурын байгалийн дархан цаазтай район юм. Энэ байгалийн дархан цаазтай район нь нийт 250 мянган гаа талбайтай, Хятадын төрийн зөвллийн 1986 оны 7-р сарын 9-ний өдөр батлан зөвшөөрсөн улсын зэргэллийн байгалийн дархан цаазтай анхны 20 районы нэг нь юм.

     Хамгийн өмнө хэсэгт байгаа байгалийн дархан цаазтай район: Хятадын хамгийн өмнө хэсэгт байгаа байгалийн дархан цаазтай район бол Хайнань мужийн Нанпөгийн Нихөү сармагчны байгалийн дархан цаазтай район болно.

     Далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа байгалийн дархан цаазтай район: Хятадын (мөн дэлхийн) далайн түвшнээс хамгийн өндөрт байгаа байгалийн дархан цаазтай район бол 1989 оны 3-р сарын 18-ны өдөр Лхасад байгуулагдсан Зумаглагма оргилын байгалийн дархан цаазтай район юм. Зумаглагма оргилын байгалийн дархан цаазтай район нь Түвдийн өмнөд хэсгийн Гималайн нурууны төв хэсэгт байж, Шигаз районы Динри, Динжэ, Нэламү гурван шянь, Хятад Балбын хилийн Жанмүгийн боомт зэрэг газар нутаг хамрагдаж, нийт 12 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбайтай юм. Эндэхийн байгалийн эх баялаг нь дэлхийд хосгүй байдаг.
Далайн түвшнээс хамгийн нам газарт байгаа байгалийн дархан цаазтай район: Хятадын далайн түвшнээс хамгийн нам газарт байгаа байгалийн дархан цаазтай район бол Хайнань мужийн Дүн Жайгангийн улаан шугуйн байгалийн дархан цаазтай район юм.

     Тариачдын өөрөө байгуулсан байгалийн дархан цаазтай анхны район: Хятадын тариачдын өөрөө байгуулсан байгалийн дархан цаазтай анхны район бол 1984 онд Фүжянь мужийн Минши шяний Лүн Хүцүнь тосгоны тариачдын өөрөө байгуулсан Лүн Хүцүнь тосгоны Гүйшань уулны байгалийн дархан цаазтай район юм. Лүн Хүцүнь тосгоны Гүйшань уул нь өндөр сүрлэг бөгөөд олон байгалийн агуй, олон төрлийн мод өвс, ховор нандин амьтан байж, ой модны бөрхөлтийн хэмжээ нь 95 хувьд хүрч байдаг юм байна.

     Тэнгис далайн байгалийн дархан цаазтай анхны районууд: Хятадын тэнгис далайн байгалийн дархан цаазтай анхны районууд бол 1990 оны 10-р сард төрийн зөвлөлийн батлан зөвшөөрсөн тэнгис далайн байгалийн дархан цаазтай таван район юм. Үүнд дэлхийд ховор өргөн торгон цагаан элстэй Хэбэй мужийн Чанлигийн тэнгисийн алтан эргийн байгалийн дархан цаазтай район, Жэжян мужийн Наньжигийн арлуудын дүн хяса болон далайн усны ургамалын байгалийн дархан цаазтай район, 80 гаруй төрлийн шүр ургаж байгаа Хайнань мужийн Сань-ягийн шүрэн хадны байгалийн дархан цаазтай район, Хятадын алтан хараацай байдаг ганц газар Хайнань мужийн Дажөү арлын алтан хараацайн байгалийн дархан цаазтай район, Хятад улст маш ховор байдаг улаан шугуй ургадаг Ауншигийн Шанькөүгийн улаан шугуйн байгалийн дархан цаазтай район багтаж байна. \М.Цэцэн бэлтгэв\