Хятадын олон салбарын зохиогчын эрхтэй хүмүүс сүүлийн үе Бээжинд гарын үсэг зурах үйл ажиллагаа зохиож, бүх Хятадын хэмжээнд засгийн газрын сүр далайцтай хийж байгаа " хулгайлан хэвлүүлэхийн эсрэг 100 хоногийн үйл ажиллагаа"-нд эв санаа нэгтэй байхаа илэрхийлсэн байна.
Бүх Хятадын хэмжээнд зохиогдож байгаа " хулгайлан хэвлүүлэхийн эсрэг 100 хоногын ажиллагаа" 7-р сарын 15-аас 10-р сарын 25 хүртэл үргэлжллэх болно. Хятадын Хэвлэлийн Ерөнхий Газар, Төрийн Зохиогчын Эрхийн асуудал эрхэлсэн газар, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам, Үйлдвэр Худалдааны Үндэсний Ерөнхий Газар холбогдох олон салбарууд нэгдсэн ажиллагаа авч, дуу дүрс бичлэгийн бүтээгдэхүүн болон компютрийн программыг хулгайлан хэвлүүлэх ажиллагаанд голцуу цохилт өгөхөөр байгаа юм. Зохиогчын эрхэнд халдаж, хулгайлан хэвлүүлэх ажиллагаанд Хятадын засгийн газар олон жил цохилт өгч ирсэн бөгөөд жил болгон түвлэрүүлэн цохилт өгч байсан. Энэ удаагийн үйл ажиллагаа бол одоод хүрч иртлэх бүх Хятадын чанартай хамаг их цар хэмжээтэй, хамаг их эрч хүчтэй ажиллагаа юм.
8-р сарын 16-ны өдөр зохиогчын эрхтэй хүн, зохиогчын эрхтэй хүмүүсийн байгууллага, ажил төрлийн нийгэмлэг жич холбогдох аж ахуйн нэгжийн төлөөлөгч Бээжинд зохиогдсон гарын үсэг зурах ажиллагаанд, оюуны өмчийн эрхийг хамгаалж, оюуны өмчийн эрхэнд халдан хулгайлан хэвлүүлсэн ажиллагаанд эрс цохилт өгөхийг ажил төрлийнхэн болон олон түмэнд хандан уриалсан байна.
" Хулгайлан хэвлүүлэхийн эсрэг 100 хоногын үйл ажиллагаа" болХятадын засгийн газрын олон жилийн цэгцлэн засах ажил хийсэн үндсэн дээрээ, хулгайлан хэвлүүлэхийн эсрэг хүчтэй цохилт өгч байгаа багц үйл ажиллагаа болох юм. Хятадын хэдэн том хот Бээжин, Нанжин, Гуанжөү зэрэг газарт хийсэн шалгалтаас үзэхэд, 7-р сард оюуны өмчийн эрхтэй жинхэнэ дуу дүрс бичлэгийн дискийн сарын борлуулалтын хэмжээ ноднины мөн үеийнхээс 10% орчим нэмэгдсэн байна. Энэ хугацаанд Хятадын олон газарт хурааж авсан хууль бус хэвлэлийн бүтээгдэхүүн 8 сая гаруй ширхэгт хүрчээ. Үүний зэрэгцээ Хятадын олон газрынхан бас оюуны эрхэнд халдсан 200 гаруй том хэргийг илрүүлэн шийтгэж, оюуны эрхэнд халдан хулгайлан хэвлүүлэх ажиллагаанд маш их цохилт өгсөн байна. /Пэрлаймаа орчуулав/
|