Бэйбүвань булан нь Хятад Вьетнам хоёр орны эх газар болон Хятадын Хайнань арлаар хагас хүрээлэгдэж, Хятадын Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район умарт талд нь бий. Өмнө талаараа Малайз, Индонизи, Бруней зэрэг АСЕАН-ны 6 орон байгаа. Хятад болон АСЕАН-ын худалдааны чөлөөт бүс байгуулагдахын дагуу Бэйбүвань булан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Саяхан бэйбүвань буланг тойрсон эдийн засгийн хамтын ажиллагааны анхдагч чуулга уулзалт Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы төв Наньнин хотод боллоо. Уг чуулга уулзалтад Бруней, Индонез, Малайз зэрэг улс орон болон Хятадын засгийн газрын албаны хүн, мэргэжилтэн, нэрт аж ахуйн нэгжийн 160 аруй төлөөлөгч оролцож, бэйбүвань буланг тойрсон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хятадын Гуаншийн Наньнин хотоос Хятад Вьетанмын хилийн найрамдал боомт хүрэх найрамдал хурдны замыг 2005 оны 11-р сард ашиглалтад оруулсан. Хятад АСЕАН-ыг холбосон энэ хурдны зам нь Хятадаас зүүн Азийн бүс нутгийн орнуудад нэвтрэх замыг нээж, Хятад болон АСЕАН хоорондын зайг ойртуулсан байна.
Хурдны зам дагуу сууж байгаа иргэд: хурдны зам ашиглалтад орсноор Хятад АСЕАН-ын худалдааны хаалгыг нээлж, эдийн засгийн хөгжлийн боломж тохиол ч ирэв гэж хэлж байна. Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы орлогч дарга Чжэнь-Ү хэлэхдээ, Гуаншигийнхэн нь Хятад болон АСЕАН-ны хуурай замын байгуулалтад хүчин зүтгэнэ. Төмөр зам, авто замыг Хятадын Гауаншийн Наньнин хотоос Вьтнамын Ханой, Ханойгоос Вьентьян, Вьентьянаас Бангкок, Бангкокоос урагшаа Куала-Лумпур-Шингапур хүртэл нэвтрүүлнэ.
Наньнин хотоос Шингапур хүртлэх зам нэвтэрвэл, зам дагуугийн эдийн засгийн хөгжил, зам дагуугийн орнуудын хөгжилд маш ашигтай болно гэжээ. Хуурай замын харилцаанаас гадна, Бэйбүвань булангийн хотуудын боомтын бараа солилцооны байгуулалтч өрнөж байна. Гуаншийн Фан Чэн боомт, Чинь Чжөү боомт тусгай зогсоол, контейнерын зогсоол, гүнзгий усны онгоцны замын байгуулалт хийж байна. Үүий зэрэгцээ төмөр зам, авто замын нэгдсэн тээврийн системийг төгөлдөржүүлж байна. Бэйбүвань булангийн нөгөө талд Вьетнамын Сай кун боомт, Хайхон боомтын байгуулалт ч эрчимтэй хийгдэж байна. 3 жилийн дотор Бэйбүвань булангийн боомтуудын бараа нэвтрэх хэмжээ 200 сая тоннд хүрч, боомтуудад түшиглэн, АСЕАН-д чиглэсэн худалдааны сүлжээ бий болох юм байна.
Бэйбүвань булангийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны давуу тал нь аялал жуулчлалын нөөц баялгаар илэрч байна. Саяхан Хятад Вьетнамын 9 хот "Бэйбүвань булангийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны тунхагт" гарын үсэг зурсан байна. Өнөө Бэйбүвань булангийн бүс нутгийн Хятадын Вэйхайгаас Вьетнамын Халон булан хүртлэх тэнгисийн аялалын шугам нь Хятад Вьетнамын эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын хамтын ажиллагааны шижир алтан зам болжэ.
|