Өнгөрсөн хэд хоногт хятадын шинжлэх ухааны эрдэмтэдийн хамгийн их баярласан үйл хэрэг бол Нобелийн шагналт амь насны шинжлэх ухааны 5 эрдэмтэн Хятадад ирэж айлчилсан явдал болно. Тэд бол АНУ-ын эрдэмтэн Louis J.Ignarro болон Ferid Murad, Германы эрдэмтэн Robert Huber болон Hartmut Michel, Израилийн эрдэмтэн Aaron Ciechanover болно. Бээжинд болсон чуулга уулзалт дээр энэ 5 эрдэмтэн Хятадын ажил нэгтэдтэйгээ амь насны шинжлэх ухаан болон хүний биеийн эрүүл мэндийн сэдвээр ярилцсан байна.
Нобелийн шагналт эрдэмтэдийн судалгааны цар хүрээ өргөн байж, мэрэгжлийн байдаг учир энгийн хүмүүс ойлгоход хялбар биш юм. Гэвч энэ удаа Бээжинд хүрэлцэн ирсэн эрдэмтэд өөрийн амжилт олсон бүтээлээ сонсогчид олонд танилцуулсан байна. Идээн ундаанаа зөв хэрэглэж, бие бялдраа тасгалжуулж байх нь зүрэх судсны өвчинөсс сэргийлдэг юм гэж доктор Louis J.Ignarro үзэж, тэрээр доктор Ferid Murad-ын хамт азотын дан исэлийн зүрэх судсны систем дэх өвөрмөц үйлдэлийг илрүүлснээрээ 1998 онд Нобелийн эм эмнэлэг буюу физиологийн шагналыг авсан юм. Одоо энэ хоёр эрдэмтэн өөрийн илрүүлсэн энэхүү илрүүлэлтээрээ дэлхий дахинд хамгийн их өвчин үүсгэж, нас баралтын хэмжээгээр хамгийн их байгаа зүрэх судсны өвчинг эдгэрүүлэхийг бодож байна.
Чуулга уулзалт дээр доктор Louis J.Ignarro тайлварлаж хэлэхдээ, азотын дан исэл нь хүний биед зүрэх судсны өвчин зэргээс сэргийлэх харуул байж, азотын дан исэл дутагдснаас болоод зүрэх судсны өвчин буюу чихэр шижмийн өвчин зэрэг тусдаг. Азотын дан исэлийн хэмжээг батлаж байх нь эдгээр өвчинөөс сэргийлэх буюу эмчилэн эдгэрүүлж болох юм гэжээ. Тэрээр бас зүрэх судсны өвчинг сэргийлэх, засан сайжруулах зор гаргаж өгсөн байна. Тухайлвал, жимэс, хүнсний ногоо их идэх нь хүний биед исэлдэхийн эсрэг бодис илүү хангаж, азотын дан исэлийг эвдэх боломжыг багасгах болно. Үүнээс гадна бас загас, школад, үзмийн архи, жимсний шүүс зэрэг нь бүр их сайн идгээн болох юм. Тэдгээрт их хэмжээний исэлдэхийн эсрэг бодис агуулж байдаг юм гэжээ.
Robert Huber болон Hartmut Michel-ийн судалгааны дүн нь навч яагаад ногоон байдаг, гэрэл нийлэх үйлдэл чухам ямар байдаг гэснийг тайлварладаг юм. Тэр хоёр гэрэл нийлэх үйлдэлд уурагт эдийн гурван хэмжээст орон зайны бүтцийг илрүүлснээр 1998 онд Нобелийн химийн шагналыг хүртсэн юм. Энэ илрүүлэлт нь эм бэлдмэлийн нээн хөгжүүлэх, урагмалыг хамгаалах талаар чухал үйлдэл үзүүлсэн юм. Одоо зах зээл дээр зарагдаж байгаа чихэр шижмийн өвчинг засах зарим эм бэлдмэл бол даруй энэ илрүүлэлтийн үндсэн дээр бүтээсэн юм.
Сүүлийн 10 гаруй жилийн турш хүний дундаж наслалтын хэмжээ өндөр болсон байна. Эдгээр нь Нобелийн шагналт эрдэмтэдийн амь насны шинжлэх ухааны салбарт гаргасан асар их хувь нэмэртай чухал холбоотой юм. Тэдний судалгааны үр дүн нь одоогийн дэлхий ертөнцийн эрдэм шинжилгээний хамгийн өндөр түвшинг харуулж байна. Харамсалтай нь хятадын эрдэмтэд энэхүү яруу алдрыг хүртээгүй байна гэж эрдэмтэдийн уншисан лекцийг сонсоод хятадын ажил нэгтэд нь илэрхийлж байлаа.
Гэвч сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар амь насны шинжлэх ухаан, био техникийн салбар дахь оруулалтаа нэмэгдүүлж, амжилт олсон байна. Хятад улс дэлхийн эрдэм шинжилгээний тэргүүний төвшинд өдөр ирэх тутам ойртож байна гэж Хятадын шинжлэх ухааны академийн академич Жан Я-пин хэлсэн банйа. Сүүлийн жилүүдэд манай орны амь насны шинжлэх ухаан болон био техникийн салбар дахь шинийг бүтээх хүчин ихээр нэмэгдэсэн байна. Био техникийн патантын эрх авсан тооноос үзэхэд 2002 онд Хятад улс олон улсын патантын эрх адахаар өрөгдөл дэвшүүлсэн хэмжээ хөгжиж байгаа орны дотор 2-р байринд орсон байна гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ Хятадын шинжлэх ухааны салбар ч олон улсын шинжлэх ухааны салбартай солилцоо хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлсэн байна. Одоо Хятад улс хүн төрөлхтөний элгэний уурагт эдийн тухай судалгааг гол хариуцан хийж байна. Шинээр бий болж байгаа халдварт өвчиний талаар Хятадын эрдэмтэд SRAS-ийн вирусийн молекулын хувьсалыг судлан гаргаж, SRAS-аас сэргийлэх, эмчилэн засах талаар олон оронд шинжлэх ухааны иш баримт хангасан байна.
Хятад улс нь бас АНУ, Англи, Япон, Германы дараалан олон улсын хүн төрөлхтөний Генийн бүлэглэлийн судалгааны төлөвлөгөөнд хамрагдан орож, хүн төрөлхтөний Гений бүлэглэлийн дараалалын 1%-г амжилттай биелүүлсэн байна. Энэ нь Хятадын Гений бүлэглэлийн судалгаа дэлхийн судалгаатай хамт явагдаж байгааг харуулжээ. Урт хугацаагаар Гений бүлэглэлийн судалгаа хийсэн ноён Юй Жүнь хэлэхдээ, даралт өндөр, чихэр шижмийн өвчин, хөхний хавдар зэрэг олон өвчин нь бүр Гентэй холбоотой байдаг. Хэрэв хүн болгон өөрийн Гений бүлэглэлээ хэмжин гаргавал ямар өвчин хялбархан олох гэснээ мэдэж чаддаг. Ингэвэл уридчилан сэргийлж болно. Хятадын энгийн иргэдийг Гений бүлэглэлээ хэмжин олж өвчин эмхэгээс уридчилан сэргийлүүлэх гэсэн бол бидний харалт болно гэжээ.
1984 онд нэг хүн Гений бүлэглэлээ хэмжин олоход 3 тэрбум ам доллар хэрэгсэдэг, 2004 он болоход энэ зардал 30 сая ам доллар болж, 2006 он гэхэд 1 сая 500 мянган ам доллар болсон байна. Бидний харалт бол хойшдын хэдэн жилд 1000 ам доллараар хүн өөрийн Гений бүлэглэлээ хэмжин олж чадах болгоно гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа АНУ-ын профиссор Ernest Beutler танилцуулж хэлэхдээ, одоо Европ Америкийн зарим лаборатори энгийн иргэдэд Гений бүлэглэлийн хэмжих үйлчилгээ хангаж эхэлсэн байна. Хятад улс 5—10 жилйин хугацаанд энэ ажилыг биелүүлэх болно гэдэгт итгэж байна гэжээ.
Германы Нобелийн шагналт эрдэмтэн Robert Huber сурвалжилагчид ярилцалга өгөхдөө, сүүлийн жилүүдэд Хятадын амь насны шинжлэх ухааны салбарт олсон амжилтыг бид анхааралдаа авлаа. Үүнд бид их баярлаж байна гэж илэрхийлжээ.
Урт хугацаанд Хятад улс амь насны шинжлэх ухаан болон био техникийн салбарт харицангуй хоцрогдонгуй байж, бусад улс орноос суралцаж байсан юм. Гэвч эдгээр нь бүр түүх боллоо. Сүүлийн 5 жилд Хятад улс амь насны шинжлэх ухааны салбарт ихээхэн ахиц хийлээ. Одоо хятадын эрдэмтэд хамгийн тэргүүний судалгаа хийж байна гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ.
|