Энэ оны 8-р сарын 10-ны өдөр далайн хар салхи "Санмэй"-д дайрагдсан Хятадын өмнөд нутгийн Фүжянь мужийн сургуулиуд 9-р сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жил эхэлэх хүртлэх 20-хон хонгийн дотор, гамшигт нурж сүйрсэн сургуулийн бүх барилга байгууламжаа засан сэлбэж, тогтсон цагтаа хичээл эхэлсэн бөгөөд гамшигт нэрвэгдсэн нутгийн нэг хүүхэд ч гэсэн сургууль завсардаагүй юм байна.
Фүжянь мужийн Фүдин хотын 5-р дунд сургууль бол энэ гамшигт хүнд нэрвэгдсэн сургуулийн нэг юм. Фүжянь мужийн боловсролын танхимын дарга Жюй Вэйчянгийн танилцуулснаас үзвэл, гамшигт нэрвэгдсэн сургуулиудыг 9-р сарын 1-ний өдөр хичээлийг нь эхлүүлэхийн төлөө, мужийн боловсролын танхим нь өөрөө хөрөнгө мөнгө бэлтгэж дэмжсэний хамт, Хуачяо их сургууль, Шямэнь их сургууль зэрэг мужийн дотрохи 18 их сургуулийг зохион байгуулж, Фүдин хотын 5-р дунд сургууль, Шяпү шяний 3-р дунд сургууль зэрэг гамшигт нэлээд хүнд нэрвэгдсэн 15 дунд бага сургуулийн сэргээн байгуулах ажлыг дэмжүүлсэн байна. Өнөө эдгээр их сургуулиуд нийт 7 сая юань тусалсан байна гэжээ.
Фүжянь мужийн Ниндэ хотын боловсролын систем энэ удаа мөн хүнд гамшигдсан байна. Эхний бүртгэлээс үзвэл, тус хотын 623 сургууль гамшигт өртөж, 355 мянга гаруй ам метр байшин барилга нурж, эдийн засгийн шууд гарз хохирол нь 150 сая юаньд хүрсэн юм байна.
Фүжянь муж гамшиг гарсаны дараа нэн даруй сургуулийн байшин барилгыг засан сэлбэж, дахин байгуулах ажлаа эхлүүлж, 4 сая юаний гамшгийн нөхвөр болон 25 сая юаний сэргээн байгуулах зардал санхүүжүүлсэн бөгөөд Ниндэ хотын хот шяний засгийн газар мөн 5 сая шахам юань санхүүжүүлэн байшин барилга сэлбэн засах болон сэргээн байгуулах ажилд хэрэглүүлсэн байна.
Хөрөнгө мөнгө хүрэлцээтэй учраас тус хотын гамшигт нэрвэгдсэн 623 дунд бага сургуулийн 597 сургуулийн байшин барилгыг засан сэлбэж, 19 сургууль нь түр хугацаагаар байшин зээлэх юм уу түрээслэх зэрэг арга хэмжээ авч бүгд 9-р сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн байна.
Фүдин хотын Жяян шянгийн Лүөцэн бага сургуулийн багшнар 4 өдөр 4 шөнө чармайн ажиллаж, банзаар 6 таслага хичээлийн түр байр барьсан байлаа. Сургуулийн захирал Яао Лишэн хэлэхдээ, манай сургууль яг салхины аман дээр байсан учраас сургуулийн бүх байшин эвдэрч гэмтэн, хэрэглэж болохгүй болсон байна. Ингээд бид өөрөө гар хөдөлж хичээлийн түр байр барьж, 9-р сарын 1-ний өдөр бүх 260 хүүхдийнхээ хичээлийн шинэ жил эхэлэхийг баталж чадсан байна гэжээ.
Их олон сургууль хичээлийн шинэ жил дөхөж ирэхийн хирээр дээд шатны ажлын тохируулалтыг хүлээлгүйгээр санаачилгаасаа сургуульдаа урьдчлан очиж, хичээл эхлэх бэлтэгл ажлаа эхлүүлсэн байна. 9 настай Ү Жихан бол Фүдин хотын Шачэн суурины Наньжэнь тосгоны бага сургуулийн 3-р ангийн сурагч юм. Түүний аав нь энэ далайн хар салхинд нас барсан учраас сургууль нь түүний энэ жилийн сургалтын бүх төлбөрийг хэлтрүүлсэн байна. Хэлтрүүлсэн сургалтын төлбөр нь тийм их биш байсан ч бидэнд маш халуун дотно санагдаж байна гэж түүний ээж нь хэлж байлаа.
Фүдин хот энэ жил нийт 8719 сурагчийн сургалтын төлбөрийг хэлтрүүлсэн байна. Фүдин хотын боловсролын газрын орлогч дарга Ли Сихуагийн танилцуулснаас үзвэл, далайн хар салхинаас болж амьдралын бэрхшээлтэй болсон сурагч бүхнийг сургууль завсардуулахгүйн төлөө Фүдин хотын боловсролын салбар сургалтын төлбөрийг хасаж хэлтрүүлэх арга хэмжээ авсан юм байна.
Одоо бүх сургуулийн хичээл тогтсон цагтаа эхэлж, нэг сурагч ч амьдралын бэрхшээлээс болж хичээл тасалсангүй, сургуулиудын гамшгийн дараах сэргээн босголтын ажил амжилттай болсоныг энэ нь харуулж байна гэж Фүжянь мужийн Боловсролын танхимын дарга Жюй Вэйчян хэлсэн байна.
|