Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө зүүн хойд нутгийн Хэй Лүнжян мужийн ажил байдалтай танилцах үедээ хэлэхдээ, хөгжлийн шинжлэх ухаанч үзлээр эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талыг удирдуулж, бие даан шинийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлж, бүтцийн зохицуулалтын алхаагаа түргэтгэж, эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй гэжээ.
Тэрээр 14 – 18-ны өдрүүдэд Хэй Лүнжян мужид очиж, орон нутгийн байгаль орчныг хамгаалж байгаа байдлыг үзэж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл эрхлэлт болон шинжлэх ухаанчаар шинийг санаачлан бүтээж байгаа байдлыг асууж лавласан байна.\ Цэцэн орчуулж, Буян хянав\
|