• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-20 15:42:54    
Хятад улсын радио телевизийн ажил төрөл маш түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Найрсаг хөрш Хятад Монгол хоёр орны олон салбар дахь харилцаа холбоо дорвитой сайхан түргэн хөгжихийн хирээр, хоёр орны радио телевизийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа ч өдөр ирэх тусмаа өргөжин тэлж гүнзгийрэн хөгжиж байна. Үүний нэг тодорхой нэгэн жишээ нь саяхан Хятад улсын нийслэл Бээжин хотноо зохиогдсон радио телевизийн ажилтны олон улсын сургалт семинарын арга хэмжээнд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ажилтан Ж. Наранцэцэг урилгаар оролцсон явдал байгаа юм. 2006 оны 9-р сарын 19-ний өдөр Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О. Дарамбазар Ж. Наранцэцэгтэй Бээжинд уулзаж, энэ удаагийн сургалт семинарт оролцсон байдал болон Хятад улсын тухай сэтгэгдлийнх нь талаар сонирхож ярилцсан юм.

     Сурвалжлагч: Хятадын нийслэл Бээжин хотод болсон радио телевизийн ажилтны олон улсын сургалт семинарт та оролцоод удахгүй эх орондооо буцах гэж байгаа юм байна. Энэ сургалт семинар хэдэн хоногийн хугацаатай явагдсан бэ?

     Ж. Наранцэцэг: БНХАУ-ын Худалдааны Яамны хөрөнгөөр зохион байгуулсан сургалтанд би сурлаа. Энэ сургалтыг Хятадын Радио Телевиз Киноны Үндэсний Ерөнхий Удирдах Газар зохион явуулсан. Энэ сургалтанд 17 орны радио телевизийн салбарын 20 хүн оролцсон байна. Ерөнхийдээ энэ сургалт нь хөгжиж байгаа улс орнуудын радио телевизийн ажилтнуудад зориулагдсан, түүний гол зорилго нь: Нэгд, Хятад улсын нийгмийн болон радио телевизийн хөгжлийн өнөөгийн байдлыг олон улсынханд тахилцуулах, Хоёрт, Хятад улсын үйлдвэрлэл амьдралтай танилцуулах, Гуравд, Олон улсын радио телевизийнхэн харилцан туршлагаа солилцох явдал юм.

     Уг сургалтын арга хэмжээ нь 9-р сарын 5-аас 19-нийг хүртлэл 14 хоног үргэлжилсэн. Энэ сургалт ерөнхийдээ англи хэлэн дээр явагдсан. Энд иргээд би өнөөдрийн Хятад орны радио телевиз хир зэргийн хөгжилтэй байгаа, тэр нь ямар хэмжээнд байгаа бэ гэдгийг нүдээрээ харж, эрдэмтэн мэргэд багш нарын хэлсэн ярьсныг сонсч, их юм үзэж сурлаа. Сэтгэлд санагдсан хамгийн сайхан юм юу бэ гэхтэй зэрэг, нэртэй том эрдэмтэн мэргэд багш нар бүх хичээлээ өөрсдөө шууд орчулагчгүйгээр англи хэлээр заасан нь надад маш сайхан санагдаж байлаа.

     Сурвалжлагч: Үүүнээс гадна, энэ сургалт семинарт оролцоод танд хамгийн гүн сэтгэгдэл өгсөн бусад зүйлүүд байна уу?

     Ж. Наранцэцэг: Нэгд, энэ сургалтанд олон орны хүмүүс оролцсон нь надад их сонин зүйл байсан, жишээлбэл Албани, Куба, Египет, Фижи, Гүрж, Индонез, Македони, Пакистан зэрэг олон орны хүмүүс оролцлоо. Хоёрт, Хятадын өндөр мэргэжилтэй багш нар шууд англи хэлээр хичээлээ зааж байсан. Ялангуяа Хятадын Олон Улсын Харилцаа Холбооны Коллежийн профессор багш Линь Бүө радио телевизийн сэтгүүл зүйн талаар хичээл заасан нь их сонирхолтой зүйл байсан. Гуравд, Хятадын радио телевиз мэдээ мэдээллээ хэрхэн цуглуулдаг бэ? Түүнийг яаж нэтрүүлдэг? Бас түүнийг яаж үзэгч сонсогчдод хүргэдэг вэ? гэдэг нь надад маш сонин зүйл байлаа. Тэгээд мэдээллийн хувьд тэнцүүртэй байхыг их зорвдог юм байна. Тэр нь юу бэ гэхтэй зэрэг, ямар нэгэн үйл явдал болоход түүнийг хоёр талаас юм уу хэд хэдэн талаас нь харж, түүндээ бас мэргэжлийн хүнээр тал талаас нь тайлбар хийлгэх хэлбэрээр ажилладаг нь бас их сонин зүйл байсан. Ерөнхийдээ энэ суралтад онолын юм их үзлээ, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Төв Телевиз—CCTV-гээр орж, ажил байдалтай нь газар дээр нь танилцлаа. Мөн өөрсдөө бас практикийн журмаар нэвтрүүлэг хийж ярилцлсан.

     Ер нь сүүлийн 15 жилд Хятад улс өсрөнгүй түргэн хөгжсөн юм байна. Радио телевизийн салбарт гэхэд л Хятадын Төв Телевиз буюу CCTV нь 17 сувагтай, 24 цагт 3000 цагийн нэвтрүүлэг бэлтгэн явуулдаг, сувгууд нь бүр төрөлжсөн байдаг. Тэгвэл дэлхийн аль ч оронд бүр байдаг л даа, жишээлбэл спортын суваг, дуу хөгжмийн суваг гэхчлэн олон төрлийнх байдаг, харин Хятад улсын хувьд онцлог нь юу бэ гэхлээр дэлхийд ийм суваг байдаггүй гэнэ, тэр нь ямар суваг вэ гэхлээр хуулийн гэсэн тусгай суваг ажиллуулж байгаа явдал юм. Тэр нь бас надад сонирхолтой санагдаж байлаа. Ер нь Хятад улс хуулийг дээдэлсэн улс болох зорилго тавьж байгаа, тийм учраас Хятад улс ард иргэддээ хуулийн бүхэл бүтэн мэдлэг олгохын тулд ийм суваг гаргасан байна.

     Сурважлагч: Ер нь Хятад улсад хот хөдөө гэсэнгүй, ялангуяа хөдөө нутгийнханд хуулийн талын мэдлэг боловсрлоор маш их дутагдаж байгаа юм. Иймээс хуулийн тусгай суваг ажиллуулж байгаа нь маш ач холбогдолтой зүйл боллоо гэж хүмүүм үнэлдэг юм. Хятад улсад Төв Радио, Өвөр Монголын Радио ч бас малчин тариачдад зориулан хуулийн тусгай нэвтрүүлэг бэлтгэн явуулж байна.

     Ж. Наранцэцэг: Манай Монголын радио телевизийнхэн ч гэсэн, хуулийн нэвтрүүлэг их хийдэг л дээ. Тэгэхдээ зарим нь бас тоглолттой, ямар нэгэн үйл явдал болоход яаж шийдэж байгаа тухай нэвтрүүлгүүдийг маш их хийж байна. Тоног төхөөрөмж, техникийн хувьд Хятадын бүх радио телевиз нь бүр тоон системд шилжсэн байна, ер нь зөвхөн тооны ч биш, дээд зэргийн тодтголтой нэвтрүүлэг явуулах тийш телевизийн ажил нь шилжсэн байна. Техникийн хувьд бол маш өсрөнгүй хөгжсөн нь харагдаж байна. Би уул нь Хятад улсад олон ирж байгаагүй л дээ, харин бусад оронд ажлаар явах замдаа олон удаа дайран өнгөрч байсан, сая ирээд харахад нэг юм надад маш сайхан санагдла. Тэр нь юу бэ гэхтэй зэрэг, хятад хүн ямар их хөдөлмөрч юм бэ гэдгийн хаа ч явсан газартаа харж явлаа, тэгээд зочид буудалд байсан ч цэвэрлэгч охидууд нь байнга л цэвэрэлгээ хийж ажил ихтэй байдгийг харлаа, гудамжинд явж байхдаа хятад барилгачид өдөр шөнөгүй байшин барилга барьж байгаа, цэцэрлэгийн ажилтад нь цэцэг ногоо оргуулж арчилж байгаа гэх зэргээр нуруу тэнийлгэлгүй хөдөлмөрлөж ажиллаж байгаагаас нь үнэхэр хайр хүрмээр ямар хөдөлмөрч ард түмэн юм бэ гэж санагдсан юм. Хятад улсыг ерөнхийд нь үзэхэд асар их хөгжсөн, хот үйлдвэрүүд маш олноор байгуулагдаж үйл ажиллагаагаа эрчтэй, бүтээл ихтэй явуулж байна. Гэхдээ CCTV-гийн англи хэлний нэвтрүүлгээс нь харсан, Хятад улсад өнөө 5 сая эмэгтэй үсэг бичиг мэдэхгүй байдалд байна гэсэн, тэхлээр тэр 5 сая эмэгтэй хүн нь юу ч мэддэггүй чадаггүй гэсэн үг биш шүү дээ, тэд бол бүр хөдөлмөрч улсууд байгаа юм. Тэхлээр хятад хүн ямар их хөдөлмөрч юм бэ гэдгийг өөрийн нүдээр харж, сэтгэл их хөдөлж явлаа.

     Сурвалжлагч: Сургалт семинарт оролцохоос гадна бас Хятадын орон нутгуудаар очиж танилцсан уу?

     Ж. Наранцэцэг: Хятадын талын сургалтыг зохион явуулсан улсууд бас аль болохоор Хятад орныг түлхүү танилцуулахын тулд, биднийг Цагаан хэрэм, Хааны ордонтой таницуулж, бас Хятадын өмнөд нутгийн Гуанси, Гүйлинь зэрэг газруудтай танилцууллаа. Гуанси нь Хятадын өөртөө засах мужийн хэмжээний 5 районы нэг нь гэж Хятад нөхөд бидэнд танилцуулж байсан, тэнд 12—13 үндэстний цөөнх оршин амьдарч байдаг бөгөөд тэндэх нь халуун бүсийн мөнх ногоон сайхан нутаг байлаа. Тэндэхийн телевиз нь 7 сувгаар нэвтрүүлгээ явуулдаг бөгөөд бүр тоон системд шилжсэн байна. Мөн мэргэжлтнээ төлөвлөгөөтэй эрчтэй бэлтгэж хүмүүжүүлсэн, залуучууд нь байнга компъютер дээр ажилладаг, үүнээс гадна, нэг том зааланд 40 компъютер тавчихаад түүн дээр хүмүүс нэвтрүүлгээ эвлүүлээд сууж байгаа нь надад бас их сонин санагдсан юм.

     Гүйлинь нь аялал жуулчлал маш их хөгжсөн, байгалийн өнгө үзэмж сайхан газар байсан. Гадаад дотоодын жуулчид олон очдог их хөлийн л газар байсан юм даа. \О.Дарамбазар сурвалжилж редакторлов.\