Жимс жимсгэнийн дотор амин дэм элбэг агуулагдаж байдаг, жимс жимсгэнийг үргэлж идэж байх эрүүл мэндэд ашигтай. Зарим чихрийн шижин өвчтэй хүн цусны чихэрлэг эд нь нэмэгдэхээс болгоомжлоод жимс жимсгэнийг жаахан ч иддэггүй, зарим нь жимс жимсгэнэ идэх нь цусны чихэрлэг эд нэмэгдэхтэй холбоогүй гэж үзээд хэдий идье гэж бодвол хамаагүй иддэг байна. Эдгээр нь бүгд зүй зохисгүй юм. Чихрийн шижин өвчтэй хүн жимс жимсгэнэ идэж болно, туршилт шинжилгээний дүнгээс үзвэл, жимс жимсгэнэд үзмийн чихэрлэг зүйл шингэхийг удаашруулах үйлдэлтэй эд байдаг, энэ нь цусны чихэрлэг зүйл нэмэгдэхийг хориглоход ашигтай бөгөөд жимс жимсгэнийн дотор амин дэм элбэг агуулагдаж байдаг болохоор зохих хэмжээгээр идэж байх нь биед ашигтай юм. Гэвч жимс жимсгэнийн дотор чихэрлэг зүйлүүд бас элбэг агуулагдаж байгаа болохоор ашиггүй тал ч бий. Иймээс чихрийн шижин өвчтэй хүн жимс жимсгэнэ идэхийн зангилаа нь жимс жимсгэнэ идэх цаг болон тоо хэмжээгээ сайтар эзэмшиж авах явдал мөн.
Өвчний байдал нь хөнгөн байгаа юм уу чихрийн шижин өвчнийг хяналтдаа байлгаж чаддаг хүмүүс бол чихэрлэгийн хэмжээ нь харьцангуй бага байгаа жимс жимсгэнийг сонгон идэж болох юм. Жимс жимсгэнэ идэх хамгийн сайн цаг хугацаа нь хоол идэхээсээ өмнө 1 цаг юм уу орой унтахаас өмнөх цагууд болно. Үүнээс гадна, жимс жимсгэнийг тоотой, бага багаар идэхийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, 200 грамм жимс жимсгэнэ нь 25 грамм хоолтой тэнцэх бөгөөд 90 килокалори илч сэлбэдэг байна, иймээс бие махбодийн илчийн тэнцвэрийг хэвээр нь байлгахын тулд хоолоо 25 грамм хасч, 200 грамм жимс жимсгэнээр нөхөж болох юм байна. Энэ ялдамд онцлон анхааруулах зүйл гэвэл, чихрийн шижин өвчинд хүнд нэрвэгдсэн хүн нь жимс жимсгэнэ идэхгүй байхыг хичээх хэрэгтэй юм. Дахивал, инсулин тариулсан өвчтэй хүн инсулингийн үйлдэл их гарч байгаа үед бага хэмжээний жимс жимсгэнэ идэж болно. Бас цусны чихэрлэг зүйл буурахаас сэргийлэх болон биеийн хөдөлмөр нэмэгдэх үед бага хэмжээний жимс жимсгэнэ идэж болно. Гэвч өөрийн биеийнхээ цусны чихэрлэг зүйл болон шээсний чихэрлэг зүйлийн өөрчлөлтийг цаг ямагт анхаарч байх хэрэгтэй юм. \Л.Буянтогтох орчуулав\
|