• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-20 15:50:10    
Яо үндэстний салбар Тү Яочуудын өөдлөн дэгжирж байгаа амьдрал

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Гуан Шигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд Яо үндэстний салбар болох Тү Яочууд байдаг. 6000 гаруйхан хүн амтай Тү Яочууд үеийн үе аглаг ууланд амьдарч ирснээр үйлдвэрлэлийн хүчин чадал, эдийн засгийн түвшин нь нилээд дор түвшинд байв. Гэтэл сүүлийн жилүүдэд засгийн газрын дэмжлэг тусламж, орон нутгийн иргэдийн чармайн ажилласны дүнд Тү Яочуудын амьдралд асар их өөрчлөлт гарсан байна.

     Хэ Жөү хотын Ши Дүн сүнь тосгон бол 1800 гаруй хүн амтай Тү Яочуудын төвлөрөн суугаа тосгон юм. Сурвалжлагч тосгонд хүрсэн тэр өдөр тосгоны залуу хосын хуримын найр дээр тохиож бүх тосгон баяр хөөрөөр баялхаж байлаа.

     Шинэ хүргэн Фэн Тяньдэгийнд хүмүүс цуваж, зочин гийчин дүүрч, архи дарс уун ая дуу хангинаж байлаа. Гэрийн хүмүүс нь цай ус аягалан ажил ихтэй явна.

     Эрт дээр үеэс Тү Ячууд хуримын найрыг маш чухалд үздэг. Эрэгтэй эмэгтэйн хоёр тал хуримын найрыг эрхбиш таван өдөр дөрвөн шөнө үргэлжлүүлж, архи дарс уун баярлан хөөрөлднө. Ийм хэдэн өдөр шөнө үргэлжилсэн хурим найраар идэж уусан хоол хүнс, мах тос, архи дарсны зардал нь энэ нэг айлын хэдэн сар цаашилбал нэг жилийн амьдралын зардалтай тэнцдэг байна. Эдийн засгийн нөхцөл боломжоос болж гэрлэх үедээ архи уулгаж чадахгүй юм бол хэзээ нэгэн цагт заавал нөхөж уулгах заншилтай юм. Иймээс олон хүн үүний төлөө насаараа зүтгэж, бас зарим нь үүнээс болж өр ширэнд дарагдаж байдаг.

     Сүүлийн үед орон нутгийн засгийн газрын санаачлагаар Тү Яочуудын хуримлах зан заншилд түүхэт өөрчлөлт хийж, гэрлэх хурим нарыг хоёр шөнө хоёр өдөр болгож, хуримын зардалыг ч ихээр багасгасан байна. Энэ өөрчлөлт нь Тү Яогийн залуусын сайшаалыг өргөнөөр хүлээсэн байна.

     Шинэ хүргэн Фэн Тяньдэтэй сурвалжлагч ярилцахад,

     Сурвалжлагч: гэрлэх хурим найрт өөрчлөлт хийснийг та юу гэж үзэж байна?

     Фэн Тяньдэ: их сайн,

     Сурвалжлагч: сайн нь юугаар илэрч байгаа бэ?

     Фэн Тяньдэ: хамгийн гол нь хурим найр үргэлжлэх өдөр хоногийг багасгаж зардалыг хэмнэсэн, гэр бүлээрээ тэдий их ядарж зүдрэхгүй болсон, бүх хүмүүсийн дарамт багасагсан гэжээ.

     Энэ өөрчлөлтийн хамгийн амжилтад хүрсэн газар нь хэмнэсэн мөнгө төгрөг, цагаар Тү Яочууд үйлдвэрлэлээ хөгжүүлсэн явдал мөн гэж шинэ бэр Фэн Мэйжэ үзлээ.

     Тосгонд авто зам нэвтэрснээр иргэд эмийн материал зэрэг нутгийн онц гаралтаа хотод аваачин зарж орлогоо нэмэгдүүлсэн байна. Нөгөө талаар улс орон, орон нутгийн засгийн газар олон талаар тэтгэн дэмжиж ирснээр Тү Яочуудын амьдралын байдалд тодорхой өөрчлөлт гарсан байна. Засгийн газрын " радио телевизийг тосгонд болгонд дамжуулах төсөл" хэрэгжихийн дагуу иргэд гадны байдлыг ойлгох болсон байна.

      Ши Дүн сүнь тосгонтой адилаар, сүүлийн жилүүдэд Тү Яочуудын бусад тосгонуудад ч асар их өөрчлөлт гарсан байна. Хэ Жөү хотын Ба Бү дүүргийн хариуцлагтан Лю Жин хэлэхдээ,

     Сүүлийн жилүүдэд дээд шатнаас Яо үндэстний районыг тэтгэн дэмжих эрч хүчээ ихээр нэмэгдүүлсэн байна. Хамгийн тодорхой жишээ нь зам тавьж, иргэд эмийн материал , техникийн тарималыг ихээр хөгжүүлж, хотын зах гадна газар аваачин зарж орлогоо нэмэгдүүлснээр уулан нутгийн иргэдийн амьдрал аажимаар сайжирж, Яочууд мотоцикл, телевизоор зэрэг орчин үеийн гэр ахуйн хэрэгсэлтэй болж амьдрал нь өдөр ирэх тутам чилээлэг болсон байна гэжээ.

     Орон нутгийн засгийн газар Тү Яочуудын эдийн засгаа хөгжүүлэхэд нь туслахын зэрэгцээ үндэстний өвөрмөц онцлогтой зан үйлээ уламжлан хөгжүүлэхийг ч урамшуулан дэмжиж тосгон бүрд үэдэстний зан заншлыг танилцуулах тоглолтын анги байгуулсан байна. Орон нутгийн онцлог, Тү Яочуудын өвөрмөц зан үйл аялал жуулчилаар ирэгсэдийн сонирхолыг татаж, аялал жуулчлалын ажил үйлс ихээр хөгжсөн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/