• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-20 18:22:09    
Монгол редакцийн шинэ ажилтан та нартай мэндчилж байна

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцнага уу? Монгол хэлний редакцид энэ жил нэг шинэ ажилтан ажлын хураарь авч ирж ажиллаад байна. Энэ хүнийг Ж.Уртнасан гэдэг, Тэрээр Шинжянд нутагтай монгол үнднстний залуу, өвөр Монголын Багшийн их сургуулиас монгол хэл уран зохиолын мэрэгжлээр төгсч, залгаад дэлхийн уран зохиолын мэрэгжлээр асрерантад 3 жил хичээллээд суралгаа бүрэн дүүрэн төгсч, дэд эрдэмтний цол хамгаалсан байна.

     Хятадын олон улсын радиод ирж ажиллахдаа хамгийн гүн сэтгэгдэл төрсөн зүйлээ тэр ярихдаа, монгол редакцийн ажил төрөлтөй танилцлаа, сонсогчиддоо олон сайхан нэвтрүүлэг бэлтгэж явуулж байгааг харлаа, сонсогчид маань захидалаа бидэнд ирүүлэх ба утсаар ярих, цаашлаад бүр редакци дээр ирж манай ажилтадтай уулзаж, сонсогч болон радиогийн ажилтад хоорондоо сайн сайхан харилцаатай байдгийг ч нүдээрээ хараад сэтгэл хөдөлж байлаа. намайг ирээд удаагүй байхад Монгол улсын Дорнод аймгийн радио сонсогч Төгөс, Улаанбаатрын сонсогч Бямбабаатар хамт олонтой уулзахаар редакцид ирэхд нь би тэдэнтэй уулзаж танилцсан, энэ бүхэн нь надад сайн сайхан сэтгэгдэл төрүүлсэн гэж тэр хэллээ. ХОУР-гийн байдалтай танилцлаа,
Ж.Уртнасны өөрийнх нь нутаг усны тухай сонирхож асуух үе тэр хэлэхдээ, миний нутаг Шинжянгийн Баянгол жөүгийн Хошууд шянь юм, Тэнгэр уулын энгэрт миний төрсөн нутаг бий. Буцтын нуур гэж манай орны хамгийн том цэнгэг усны нуур ч манай нутагт байдаг, бага насандаа би Тэнгэр уулын орой, Буцт нуурын хөвөөн дээр нь наадаж тоглож өссөн. Тэнгэр уул дөрвөн улиралд мөнх цастай, энэ уулан дээр бас цасан лянхуа цэцэг ургадаг, энэ цэцгийг ариханд хийж уувал үе гишүүний өвчин засдаг гэж настайчууд хэлдэг гэж танилцуулж байлаа.

     Шинжян манай орны баруун хэсэгт байралдаг, тэнд Бортал болон Баянголын монгол үндэстний жөү, Ховогсайрын монгол үндэстний шянь байдаг. Тэд малжих болон тариалах аж үйлдвэр эрхэлдэг. Өмнө нь Тод монгол бичиг хэрэглэж байсан бол тэд одоо хичээлийн сурах бичигээ Уйгаржин монгол бичгээр, сонин хэвлэл мэдээллийн үсэг бичигээ Тод болон Уйгаржин монгол хоёр үсгээр зэрэгд нь хэрэглэгдэж байна. Энэ нутгийн монгол үндэстний ард иргэд тухайн нутгийн Уйгар, Хасак, Туваа, Хотон, Тажик, Үзбек, Киргиз, Шивээ, Орос, Дагуур, Татар зэрэг 13 үндэстэн ястантай холилдон амьдарч, иймээрээ тэдний хэл соёл, үзэл суртлын хувьд олон ургалжтай онцлог бүрэлдсэн байдаг юм байна. Энэ нутгийн монгол үндэстэн тухайн нутгийн үндэстний цөөнхийн хэлээр чөлөөтөй сайхан яриж чаддаг. Гэхдээ тэд монгол үндэстнийхээ уламжлал ёс, зан заншлаа маш эрхэмнэн дээдэлдэг бөгөөд, монгол үндэстний соёлоо хэвээр хадгалсаар ирсэн нь бас нэг онцлог зүйл нь болсон гэж хэлж боломоор байна. \Номин бэлтгэв\