• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-20 18:30:30    
Эрдэмийн туяат оргил зүг насан турш тэмүүлсэн хүн

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө, энэ булангаар танд Монгол үндэстний нэрт хэлний эрдэмтэн, профессор багш Хаш-эрдэнэтэй Монголын радиогийн мэрэгжилтэн Хүрэлбаатрын хийсэн ярилцлагийн сүүлийн хэсгийг танилцуулья.

     Мэрэгжилтэн Хүрэлбаатар: За тэгээд Түвдэд бас хүрсэн байна, Түвдэд очоод тэндээс яамр олз омогтой ирсэн бээ?

     Профессор Хаш-эрдэнэ: Уржинан жил Түвдэд очлоо. Тэр удаа Түвдийн музейид тойрж байгаад гэнт нэгэн уйгаржин монгол бичигээр бичигдсэн гар бичмэлийг олж авлаа. Уг дурасгалын бичгийг бид олж мэдэхээс өмнө Японы эрдэмтэд энэ тухай анх 2004 онд мэдээлж өнгөрсөн байна, үүнд бидний сураг занги удаан байна гэж би бодсон. Энэ дурасгалт бичиг бол миний олж үзсэн хамгийн чухал дурасгалт бичигийн нэг болно.

     Ноднин Д. Цэрэнсодном гуай энэ тухай сонсоод, надыг "та нэгэн том эрдэнэ" олж авлаа гэж хэлж байлаа. Дээр хэлсэн мэт Японы эрдэмтэд энэ мэдээг анх мэдээлсэн боловч тусгай судалгаа хийгээнүй байв. Энэ бол манай уйгуржин монгол бичигийн дотрох чухал дурасгалт бичигийн нэг мөн. Энэ бичиг бол нэгэн урт зураг байж, 60 метр урт, 66 сентметр өргөн, дээр 49 хэсэг зураг харагдаж байдаг. Уг зрагт бас Хятад, Дай, Цагаадай, Монгол, Түвд таван зүйлийн үсэг бичгээр зурган дээрх үйл хэгийг тайлбарласан байдаг. Үүний дотор Хятад бичигээр илүү бичигдэж байгаа бөгөөд энэ сууринд үндэслэж байгаад бусад хэл дээр орчуулж бичсэн нь мэдэгдэж байна. Энэ зураг бол Хятадын Мин гүрий 3-р хаан Юн Лэгийн үед зурагдсан байна. Тухайн үе Юн Лэ хаан Наньжинд сууж байхдаа Түвдийн шашиний түрүү ламыг Наньжинд урисан байж, энэ лам нь 1407 онд олон хүнээ дагуулж ирээд Жү Юаньжан болон түүний хатанд 49 өдөр хурал хураж буян үйлдэж өгчээ. Тус зурагт эдгээр түүхэн учирыг харуулан тусахсан бөгөөд 22 бадаг монголоор бичигдсэн тайлбар бий.

     Мэрэгжилтэн Хүрэлбаатар: Та Монгол улсын эрдэмтэнтай найзлаж нөхөрлөж хамтран бүтээж явсан байх аа? Та Монголын ямар ямар эрдэмтэнтэй хэлхээ холбоотой байж хамтран ажилаж байгаа вэ?

     Профессор Хаш-Эрдэнэ: Монгол улсын хэл бичгийн эрдэмтэнтэй илүү явалцаж, Монголын хэлний чиглэлийн олон эрдэмтэдийн хүндлэн дээдэлж биширч явдаг, үүнд хамаг анх Ш.Лувсандандан гуайтай танилцаж түүний эрдэм шинжилгээний овор суртал нь надад ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

     Мэрэгжилтэн Хүрэлбаатар: Орчин үеийн мэрэгжилтдээс та хэнийг ианих вэ?

     Профессор Хаш-эрдэнэ: Б.Рэнчин гуайтай танилцаж явсан, тэрээр манай өвөр монголд ирээд ажиллаж байсан. Тэр хүн бол Монгол улсын хамгийн нэрт эрдэмтний нэг нь мөн гэж би үздэг. Сүүлийн үед Ч.Лувсанжав гуай, өвөр монголд ирвэл бас уулдалддаг бөгөөд намайг Монгол улсад хүрч очиход гэртээ урин зочилдог юм. Лувсанжав гуай эрдэм шинжилгээний талд маш өвөрмөц онцлогтой хүн гэж надад санагдсан, үүнээс гадна уран зохиолын Д.Цэрэнсодном гуайтай танилцлаа. Эрдэмтэн Төмөртогоо багүшийн олон ном зохиолыг уншин сонирхож нөхөрлөж байлаа. М.Болд гуатай ч байнгийн хэлхээ холбоотой байдаг.

     Мэрэгжилтэн Хүрэлбаатар: Дэлхийн Монголч эрдэмтэдийн их хурал Улаанбаатарт болох гэж байна. Та удахгүй Улаанбаатар руу хөлгийн жолоо залах гэж байгаа юм байна. Монгол судлал бол дэлхийн хэмжээний том судлал болно. Энэ удаагийн Монголч эрдэмтэдийн хуралд та ямар бэлтгэл бэлэгтэй очих гэж байна?

     Профессор Хаш-эрдэнэ: Би 1992 онд анха удаа Монголд очиж тэнд арван хэдэн өдөр байлаа, Монголын өргөн уудам нутаг дэвсгэрийг хараад маш сэтгэл өндөр байлаа. Тэр бүхэн нь миний сэтгэл зүрхэндээ төсөөлж явж байсантай нэг л адил байсан юм шүү. энэ удаагийн хуралд заавал оролцоно гэж бодож байна. 9-р удаагийн хуралд оролцох үе очиж байсан Монголын тэр сайхан газар нутгуудаар дахин очиж, хуучин найз нөхөдүүдтэйгээ уулзахыг маш их хүсч байна, энэ жилд их Монголын тулгуур төр байуулагдсаны 800 жилийн ой тохиож байна. Ийм цаг үед Монгол улсад очих гэж байгаадаа их баяртай байна гэжээ. \Энэ сурвалжлагийг бэлтгэсэн Хүрэлбаатар, Алтаннавч, Уртнасан, Номин\