Сйан байна уу? Эрхэм анд нөхөд өө,
Одоо танд эрэгтэй дүү буюу хүү дүү弟弟, эмэгтэй дүү буюу охин дүү妹妹 гэсэн үгийг хятдаар яаж хэлж бичдэгийг танилцуулья.
Хүү дүүг хятадаар弟弟 гэж, охин дүүг ханз үсгээр 妹妹 гэж бичдэг байна.
弟弟:dìdi -эрэгтэй дүү, хүү дүү
妹妹:meìmei -эмэгтэй дүү, охин дүү
Цээжилэхэд дөхмийг бодож найз та минь弟弟 –хүү дүүг "диди", 妹妹 –охин дүүг "мэймэй" гэж монголоор тэмдэглэж болно. Гэхдээ Хятад Монгол хоёр хэлний харьцангуйгаар ойр дуудлагатай эгшиг, гийгүүлэгчийг зэргэцүүлж үзэхэд , олонх нь дуудлага шал өөр юм уу бага зэрэг зөрүүтэй байдгийг энд онцлон тэмдэглэе. Хятад хэлний эгшиг гийгүүэлэгч, ялангуя эгшгийг заавал зөв дуудаж сурахыг анхаарах болов уу? Нэн чухал нэг зүйлийн та бүү мартаарай, тэр нь хятад хэлний дөрвөн өнгө даруй мөн. Учир нь дөрвөн өнгө нь үгийн утга ялгадаг юм. \Номин бэлтгэв\
|