Сйан байна уу? Эрхэм анд нөхөд минь, сайхан намаржиж байна уу? Манай зарим сонсогч хятад хэлээр садан төрлийн нэрдлэгийг хэрхэн хэлдэг тухай сурмаар байна гэж хэлж байсан. Тэгээд танд Хятад хэлээр 哥哥ах, 姐姐эгч болон 弟弟, хүү дүү ,妹妹 охин дүү гэсэн хэдэн үгнүүдийг яаж бичиж уншдаг тухай зөвлөж байна.
哥哥 :gēge
姐姐 :jiějie
哥哥, 姐姐гэсэн үгийн утга нь ах, эгч гэсэн болно. Ах гэсэн үгийг хятадаар哥哥гэж бичиж, эгч гэсэн үгийг хятадаар 姐姐гэж бичдэг байна. Хятад хэлний ах, эгч哥哥, 姐姐гэсэн үгийн жинхэнэ утга нь хятад хүн өөрийн төрсөн ах эгчээ л ингэж дууддаг байна.
Хэрэв нэг хүнд хэд хэдэн ах эгчтэй юм бол, энэ хүн өөрийн том ахаа 大哥 ,хоёрдугаар ахаа二哥 ,гуравдугаар ахаа三哥гэж дууддаг байна. Том эгчээ 大姐,дөрөвдүгээр эгчээ 四姐 ,зургадугаар эгчээ 六姐 гэх мэтчилэн дууддаг юм. Хятадчууд өөрийн төрсөн ах эгчээ ийнхүү дууддагаас гадна бас өөрийн биеэсээ хэдэн сараас авхуулаад хэлэн нас, арван хэдэн нас ах хүнийг ч ах, эгч гэж хүндэтгэн дуудах тохиолдолтой байдаг юм.
Гэвч арваас нэлээд ах, цаашлаад хорь шахам, аль эсвэл хорин хэдэн наснаас дээших ах хүнийг хэзээд ч ах, эгч гэж дууддаггүй юм. Яагаад гэвэл ийм насны хүнийг дуудах оноосон үг байдаг юм. Тухайлбал: 叔叔:shūshu,阿姨:āyií,大叔:
dàshū,大妈:dàmā гэсэн дуудлага байдаг байна.
Ах эгч гэсэн үгийг хятдаар яаж хэлж бичдэгийг таньд танилцууллаа. \Номин бэлтгэв\
|