Израилийн Гадаад харилцааны сайд Тзипи Ливни болон Сирийн Гадаад хэргийн сайд Валид Моаллемтай уулзах үе Ли Жаошин хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1701-р тогтоолыг бүх талаар хэрэгжүүлж, НҮБ-аас Ливанд байрлах түр хүчнийг нэмж байрлуулах ажлыг түргэн биелүүлэх хэрэгтэй гэжээ.
Ли Жаошин Английн Гадаад хэргийн сайд Маргарет Бэкэттэй Суданы Дарфүрын асуудал болон Ираны цөмийн асуудлыг голдуу авч хэлэлцсэн байна. Өнөөгийн байдалд Африкийн холбооны Суданд илгээсэн тусгай төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацааг сунгах бол ажил хэрэгч арга мөн. Олон улсын хамтын нийгэмлэг болон Иран хэлэлцээгээ сэргээхэд нөхцөл боломж бүрдүүлж, дипломат арга замаар Ираны цөмийн асуудлыг зохицуулахын төлөө үргэлжлэн уян хатан байр суурь баримтлах ёстой гэжээ. \Уртнасан орчуулж, Цэцэн хянав\ 1 2 3
|