• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-22 15:44:37    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

1955—1956


Хятадын Олон Улсын Радио

     1955 он 1-р сарын 19-нд бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлээс "ажилтан ажилчдын биеийн тамир спортыг өрнүүлэхийг түр хэрэгжүүлэх тухай хөтөлвөр" нийтлэв.

     7-р сарын 4-нд биеийн тамир спортын үндэсний хороо, залуучуудын эвлэлийн төв хороо, чөлөөлөх армийн улс төрийн ерөнхий газраас "зулуучуудын дунд батлан хамгаалалтын биеийн тамирын ажиллагаа өрнүүлэх тухай нэгдсэн заавар" нийтэлжээ.

     7-р сарын 30-нд анхдагч удаагаа сонгогдсон БХАТИХ-ын хоёрдугаар хурлаар батлагдсан "БНХАУ-ын улс ардын аж ахуйг хөгжүүлэх 1-р 5 жилийн төлөвлөгөөнд (1953-1957)", бүх Хятадын ард түмэн эн тэргүүнд уул уурхай, сургууль, цэрэг анги, албан байгууллагын залуучуудын дунд, биеийн тамир спортыг өргөнөөр өрнүүлж, иргэдийн бие махбодыг чийрэгжүүлэхийг дэвшүүлжээ.

     10-р сарын 2-нд бүх Хятадын ажилчдын биеийн тамир спортын анхдугаар наадам Бээжинд зохиогдож, Мао Зэдүн нарын зэрэг нам төрийн удирдагчид наадмын нээлтийн ёслолд оролцжээ.

     10-р сарын 21-нд Бээжингийн биеийн тамирын ордон байгуулагджээ. Энэ нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш байгуулагдсан анхдагч биеийн тамир спортын цогцолбор болно.

     11-р сарын 19-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос хүүхдийн анхдагч радио гимнастикийг нийтэлж, нэвтрүүлсэн байна.

     1956 он 1-р сарын 11-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос бүх Хятадын рекорд амжилтыг анх удаагаа нийтлэв. 1995 оны бүх Хятадын 102 рекорд амжилтаас 78 рекорд амжилтыг нь 1955 онд тогтоож, 18 рекорд амжилтыг нь Хятад улс чөлөөлөгдсөний дараагийн он жилүүдэд тогтоож, 6 рекорд амжилтыг л чөлөөлөгдөхөөс өмнө тогтоожээ.

     2-р сарын 7-нд Бээжингийн биеийн тамирын дээд сургууль биеийн тамир спортын эрдэм шинжилгээний анхдагч бага хурал хуралдсан байна. Энэ нь шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш хуралдсан биеийн тамир спортын эрдэм шинжилгээний анхдагч бага хурал болно.

     3-р сарын 23-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлаар "БНХАУ-ын биеийн тамир спортын хорооны зохион байгуулалтын товч түрмийг" батлан зөвшөөрсөн байна.

     4-р сарын 28-нд Хятадын биеийн тамир спортийн үндэсний хорооноос "БНХАУ-ын биеийн тамир спортын тэмцээний дүрмийн төсөл" болон "тамирчдын зэрэглэлийн баримжааг" нийтэлжээ.

     6-р сарын 7-нд Чжэнь Жинкай 133 килограммын амжилтаар хамгийн хөнгөн жингийн шахалттай өргөлтийн дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна. Энэ нь Хятадын тамирчин дэлхийн рекорд амжилтыг анх удаагаа эвдэж байна.

     7-р сарын 31-нд Хятад Зөвлөлтын нэгдсэн уулчид Хятадын Шиньжянгийн нутаг дэвсгэр дэх далайн түвшнээс 7546 метерт өргөдсөн Муштага оргилд авиран гарсан байна.

     10-р сарын 7-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос анхны бүлэг 49 спортын мастерын нэрсийг нийтлэв.

     11-р сарын 6-нд Олон улсын Олимпийн хорооны цөөн гишүүн Олимпийн 16-р наадамд "хоёр Хятад" гэдийг зохиохоор хуувилдсанд Хятадын Олимпийн хороо—Бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий нийгэмлэг эсэргүүцэл илэрхийлж, Олимпийн 16-р наадамд оролцохгүй гэж мэдэгдэв.