Саяхан нийтлэгдсэн Хятадын 2006 оны иргэдийн эрхэлсэн эдийн засгийн тайланд,2006-2010 онуудад Хядтдаын иргэдийн эрхэлсэн эдийн засаг үргэлжлэн өсөн нэмэгдэж, түүний Хятадын улс ардын аж ахуйд эзлэх хувийн жин нь чаашид дээшлээд, иргэдийн эрхэлсэн эдийн засаг нь үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээдэхүүний дөрвны гурван хувийг эзлэх төсөөлөл гарч байна.
Хятадын үйлдвэр худалдааны холбооны голлон редакторлосон иргэдийн эрхэлсэн эдийн засгийн тухай энэ цэнхэр номдын тоо бүртгэлд харуулснаар, Хятадын иргэдийн эрхэлсэн эдийн засаг нь үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн эзлэх хувийн жин нь дээшилж,2005 онд 2000 онд 55 хувийг эзэлж байснаасаа 65 хувийг эзлэх болжээ.
Хятадын иргэний эрхэлсэн эдийн засгийн тухай энэ цэнхэр номд бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны судлах газрын дарга Чэнь Юнь Жэ хэлэхдээ, иргэдийн эрхэлсэн эдийн засгийн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн нийт тооны дал гаруй хувийг эзлэх болсон байна. Хувийн хэвшлий эдийн засгийн нэмэгдлийн хэмжээ нь Хятадын дундаж хурдацаас тодорхой нэмэгдлээ гэж тэмдэглэсэн байна. Тэр хэлэхдээ, аж ахуйн нэгж болон эдийн засгийн нийт хэмжээ нь нэмэгдэж байгаагаас гадна иргэдийн эрхэлсэн аж ахуйн нэгжийн цар хүрээ ч улам өрөгжиж байна.улсны дотоод гадаадад нэр хүнд бүхүй аж ахуйн нэгж бий болоод байгаа юм гэжээ.
Түүний хэлснээр, иргэдийн эрхэлсэн нэн олон аж ахуйн нэгж Хятадын том том аж ахуйн нэгжийн эгнээнд жагсаагдаж,хамгийн хүчирхэн мянган аж ахуйн нэгжийн жагсаалт болон хамгийн хүчирхэг таван зуун аж ахуйн нэгжийн эгнээнд орох эрмэлзэлтэй байгаа юм байна.
2005 оны 2-р сард Хятадын төрийн зөвлөл хувийн аж ахуйн нэгж зэрэг нийтийн өмчлэлийн бус аж ахуйн нэгжийг хурамшуулан дэмжиж хөтлөн жолоодох тухай тогтоолуудыг нийтэлж,нийтийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх гучин зургаан төрлийн чухал бодлого арга хэмжээнүүд дэвшүүлж, зах зээлийн зөвшөөрлийг чөлөөтэй болгохыг чухалчилан, санхүүгийн тусламж үзүүлэх, үйлчилгээг нь боловсронгуй болгохоор дэмшүүлсэн нь хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжилд нэн сайн нөхцөл хангаж өгсөн байна.
Хятадын эдийн засгийн хөгжлийн явцад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд явах тутам чухал үүрэг гүйцэтгэх болж байгаа нь илхэн байна.
|