• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-22 16:48:00    
БНХАУ болон БНСУ-ын соёлын солилцооны томоохон арга хэмжээ Сөүлд болж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

      БНХАУ болон БНСУ-ын соёлын солилцооны томоохон арга хэмжээ 9-р сарын 21-ний өдөр Сөүлд баяр ёслолын байдалтай эхэлсэн байна. Хятад улсын Дарга Хү Жиньтао, БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му-хён тус тус баярын захидал илгээжээ.

      10 хоног болох "Хятад улсыг ойлгуулж таниулах" зорилготой соёлын солилцооны томоохон арга хэмжээ нь БНСУ-ын жүжигчдийн тоглосон уламжлалт хэнгэргэн бүжгээр нээгдлээ. Уг арга хэмжээний нээлтийн ёслолд Хятад улс, БНСУ-ын 300 гаруй зочин оролцжээ.

       Энэ арга хэмжээг 2005 онд Хятад улсын Дарга Хү Жиньтао БНСУ-д айлчилсан хугацаандаа Ерөнхийлөгч Но Му-хёнтой тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу зохион явуулж байгаа юм. Уг арга хэмжээнд Хятад улсын Дарга Хү Жиньтао болон БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хён баярын захидал илгээсэн байна. Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Чянь Шаочянь Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн баярын захидлыг уншжээ. Баярын захидалд тэмдэглэхдээ:

     "Соёлын солилцоог эрчимжүүлж, дэлхийн олон төрлийн соёл хамтаар хөгжихөд тус дөхөм үзүүлэх нь адил бус улс орон, өөр өөр үндэстнүүд ойлголцох, итгэлцэхийн чухал арга зам болох юм. Энэ удаагийн арга хэмжээ нь БНСУ-ын ард түмэнд Хятад улсыг ойлгуулах чухал боломжоор хангаж, хоёр ард түмний уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны тал бүрийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг ахиулж цаашид хөгжүүлэхэд нааштай үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

      "Хятад улсыг ойлгуулан таниулах" зорилгоор БНСУ-д хийж буй уг арга хэмжээг Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба болон БНСУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газар хамтаар зохион явуулж байгаа юм. Хятадаас БНСУ-д суугаа элчин сайд Нин Фүкүй болон БНСУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ким Цан-хо нар нээлтийн ёслол дээр үг хэлцгээсэн байна. Ким Цан-хо хэлэхдээ: 

     "БНСУ болон БНХАУ эрт дээр үеэсээ Күнзийн сургаалын соёлыг хамтаар хүртэж, бие даасан хөгжлийн замаар замнаж, эдийн засгаа түргэн хөгжүүлсэн. Өнөө, хоёр орны Засгийн газар, аж ахуйн нэгж, соёл, хэвлэл мэдээллийн салбар болон хоёр орны олон давхарга хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоог эрчимжүүлэх шаардлагатай байна. 'Хятад улсыг ойлгуулан таниулах' зорилгоор БНСУ-д хийж байгаа энэ арга хэмжээ нь хоёр орны хэлхээ холбоо, ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал боломж олгох юм" гэжээ.

      "Хятад улсыг ойлгуулан таниулах" зорилгоор БНСУ-д хийж бий арга хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ, "Найрамдал хамтын ажиллагааг эрчимжүүлж, сайн сайхан ирээдүйгээ хамтаар цогцлон байгуулъя" сэдэвт БНХАУ болон БНСУ-ын гэрэл зургийн үзэсгэлэн ажиллууллаа. Уг үзэсгэлэн нь БНХАУ болон БНСУ дипломат харилцаа тогтоосноос нааших 14 жилийн улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техник, соёл, иргэдийн хэлхээ холбооны үйл хэргээр гол болгож, 400 гаруй гэрэл зургаар хоёр орны хамтын ажиллагааны ололт амжилтуудыг тал талаас нь тэмдэглэсэн бөгөөд хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлвийг зураглан харуулжээ. Үзэсгэлэнг сонирхож байсан нэг солонгос залуу сурвалжлагчид хэлэхдээ: "өнөө, хоёр орны хэлхээ холбоо байнга өргөжин тэлсээр байна. 'Хятад улсыг ойлгуулан таниулах' зорилгоор БНСУ-д хийж байгаа энэ арга хэмжээнээс бид Хятад улсыг улам сайн ойлгож болно. Ийм арга хэмжээг ирээдүйд олон зохион байгуулж, Хятад улсыг улам сайн танилцуулахыг хүсэж байна" гэжээ.\Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\