• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-25 15:37:20    
Тэнгис далайн байгалийн дархан цаазтай анхны район

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын тэнгис далайн байгалийн дархан цаазтай анхны район бол Наньжи арлуудын байгалийн дархан цаазтай район юм. Наньжи арлууд нь Жэжян мужийн Пинян шяний өмнө хэсгийн тэнгис дээр байж, том жижиг нийт 23 арлаас бүрдэж, нийт 12 хавтгай дөрвөлжин км талбайтай бөгөөд Жэжян мужийн өмнөд хэсгийн загсан аж ахуй чухал бааз юм. Наньжи арлуудын оршиж байгаа тэнгисийн усан хилийн газар зүйн байгаль орчин нь маш онцгой байж, арал дээр 300 гаруй төрлийн дүн хяса, 200 гаруй төрлийн далайн усны ургамал байдаг.

     Тэнгис далайн ховхр нандин амьтаны байгалийн дархан цаазтай анхны район: Хятадын тэнгис далайн ховхр нандин амьтаны байгалийн дархан цаазтай анхны район бол 1985 онд Далянь хотын Чанхай шяний байгаль орчныг хамгаалах газар хөрөнгө оруулж, Чанхай шяний жижиг Чаншань сумын Бэйда Түөзийн тэнгисийн усан хилд байгуулсан хамгаалалтын район болно. Энэ хамгаалалтын районы нийт талбай нь 2195 хавтгай дөрвөлжин км байдаг. Хамгаалатын район байгуулсаны 4 жилийн дараахи байдлаас үзвэл, ил тод үр дүнд хүрсэн юм байна.

     Тэнгис далайн түүхийн хамгаалалтын анхны район: Хятадын тэнгис далайн түүхийн хамгаалалтын анхны район бол 1989 оны 11-р сард Тэнгис далайн хэрэг эрхэлсэн үндэсний газар батлан зөвшөөрч, Жэжян мужийн Жэньхайгийн Гуань Юнжян мөрний чутгалангийн хоёр эрэг дээр байгуулсан Иннбө хотын тэнгис далайн түүхийн хамгаалалтын район болно. 4 хавтайй дөрвөлжин км бүхий энэ хамгаалалтын районд тэнгисийн хамгаалалтын ул мөр маш их байгаа бөгөөд мөн Жэжян мужийн эдийн засаг техник нээн хөгжүүлэх гол район учраас байгаль болон түх соёлын үзэмж бүрдсэн байдаг.

     Анхны зохиомол тэнгис: Хятадын анхны зохиомол тэнгисийг Хятадын Шинжлэх Ухааны Академийн Тэнгис далайн судалгааны хүрээлэн 1986 оны 9-р сарын 12-ны өдөр Тэнгис далайн судалгааны хүрээлэнгийн далайн амьтаны ордонд байгуулсан байгуулсан байна. Зохиомол тэнгис гэдэг бол тэнгис далайн орчин ахуйг дууриаж хийсэн зүйл болно. Зохиомол тэнгист янз бүрийн туршилт хийж болдог юм байна. \М.Цэцэн бэлтгэв\