Хүмүүсийн өдөр болгон хэрэглэсээр байгаа гялгар уут болон хүнсний гялгар уутын сайн мууг доорх хэдэн зүйлийн аргаар танин мэдэж болох юм.
1. Харж байж танин мэдэх нь:
Хүнсний гялгар уутыг полиэтиленыг ашиглан хийдэг болохоор тунгалаг цагаан өнгөтэй байх ёстой, өөр эм болон пигмент зэрэг хүний биед хортой ямарч бодисыг хольж оруулдаггүй юм. Ямар нэгэн өнгөтэй гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийж болохгүй, ялангуяа халуун зүйл юм уу тослог хүнсний бүтээгдэхүүн хийж хэрхэвч болохгүй, яагаад гэвэл, өнгөтэй гялгар уутны будаг нь амархан хайлаад бохир зүйл гаргадаг байна. Зарим хууль бус наймаачид хэдийгээр тунгалаг цагаан өнгөтэй хүнсний гялгар уут хэрэглэж байгаа боловч энэ нь хүнсний бүтээгдэхүүн хийхэд үл тохирох буцааж авсан пластмассаар түүхий материал болгож хийсэн болохоор ийм тунгалаг цагаан өнгөтэй хүнсний гялгар уут нь хүний биеийн эрүүл мэндэд хортой юм. Үүнээс гадна та бас ороож хийсэн гялгар уут авахдаа гялгар уутны гадар боодол дээр нь хүнсний бүтээгдэхүүнд зориулсан тусгай тодорхойлолт байх эсэхийг нарийвчлан ажиглах хэрэгтэй юм.
2. Усанд хийж танин мэдэх нь:
Гялгар уутаа усанд хийгээд жаахан удахад хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уут бол усан дээр хөвж, харин хуурамч гялгар уут бол усанд живэхээс биш хөвдөггүй юм байна. Хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэдэггүй гялгар уутыг ихэнхдээ хуучин пластмассыг будагтай холиод хийдэг, үүнд хар тугалга, арсеник зэрэг төрөл бүрийн хортой бодис агуулагдаж байдаг бөгөөд жин дардаг тул усан дээр бүрмөсөн хөвдөггүй юм. Учир иймээс, энэ төрлийн гялгар уутуудыг хүнсний бүтээгдэхүүн хийдэг уут болгон ашиглаж үл болоно.
3. Гар хуруугаараа имэрч танин мэдэх нь:
Гялгар уутыг хуруугаараа имрэх юм уу гараараа зөөлөн нухлахад маш нарийн хийцтэй мөртөө зөөлөн аятайхан сэрэл өгч байвал энэ нь даруй хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уут болно. Хэрэв гар хуруугаараа нухлахад барсгардуу юм уу шүрүүвтэр байвал энэ нь хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уут биш юм.
Хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уут хэрэглэх арга барилын талаар бас анхаарах зүйл бий, тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уутанд хүнсний зүйл боогоод шарах шүүгээнд халааж болохгүй, шарах шүүгээнд юм халаахдаа тусгай зориулалттай гялгар уут юм уу тусгай сав хэрэглэбэл зохино. Хөлдөөх юм уу хөлдөөж хадгалах шаардлагатай хүнсний зүйлийг чанарыг нь хэвээр байлгах гялгар эдээр баглахаас биш хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уутаар орлуулж болохгүй. Хүнсний зүйлийн чанарыг хэвээр байлгах гялгар эдийг онцгой технологи, онцгой материалаар хийсэн байдаг тул хүнсний зүйлийн чанарыг хэвээр байлгаж чаддаг чадавхтай юм, харин хүнсний бүтээгдэхүүн хийдэг гялгар уутанд бол ийм онцгой чадавх байдаггүй болохоор хүнсний зүйлийн чанарыг хэвээр байлгаж чаддаггүй мөртөө амархан ялзруулж мэдэх аюултай юм. \Л.Буянтогтох орчуулав\
|