Ази тивийн уран зургийн ордны дарга нарын чуулга уулзалт бол үүнтэй зэргээр Бээжинд зохиогдсон Азийн урлагийн 8-р наадмын багц үйл ажиллагааны нэг нь юм. Уг чуулга уулзалт нь " АСЕАН, Хятад, Япон, өмнөд Солонгосын гол сэдэвт хурал" гэсэн нэрийдлээр хуралдсан юм. Тэр нь Азийн олон орны уран зургийн музей, ялангуяа АСЕАН болон Хятад Япон өмнөд Солонгос зэрэг орны уран зургийн музейтай хамтаар, Азийн уран зургийн музейнуудын хадгадлах, дэлгэн үзүүлэх, судлах зэрэг талын асуудлыг хайн хэлэлцэж, Азийн олон орны уран зургийн музейнуудыг, эрэн үеийн Азийн уран зургийг хөгжүүлэх чухал тавцан болгох зорилготой юм. Чуулга уулзалт дээр олон орны уран зургийн ордны дарга нар буюу тэдний төлөөлөгч нар санал бодлоо өргөн гүнзгий солилцсон байна.
Энэ чуулга уулзалт гурван хоног ажиллаж, " АСЕАН Хятад Япон Өмнөд Солонгосын гол сэдэвт хурал хуралдуулах тогтоол" батлаж, хойшдын ажлаа байршуулаад өндөрлөсөн байна. /Пэрлаймаа орчуулав/ 1 2
|