• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-26 16:51:36    
Сурахын дагуу ажилах нь Хятадын ажил мэргэжлийн боловсролын шинэ хэлбэр болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Ажил мэргэжлийн боловсролын нэг зүйлийн шинэ хэлбэр Хятадын олон газарт түгэж байна. Энэ нь даруй сурахын дагуу ажиллах явдал болно, энэ нь сурагчдыг мэргэжлийн чадвах сурахын хамт аж ахуйн нэгж практик хийхэд нөхцөл боломж хангасан байна. Суралцахын дагуу ажилах хэлбэрээр бэлтгэн хүмүүжигдсэн төгсөх оюутдын ажлын мэргэжлийн чадвах сайн, техникийн ур чадвар боловсронгуй, ерөнхий боловсрол өндөр болохоор аж ахуйн нэгжийн авч ажлуулах таашаалыг хүлээж байна.

     Сурч ажиллахыг уялдуулсан энэ хэлбэр нь онолын суралцалга болон ажлын практикийг орлуулсан ажил мэргэжлийн боловсролын хэлбэр байгаа юм, Хятадын төв нутгийн Хү-нань мужийн 38 хот сяний ажил мэргэжлийн сургууль нь энэх арга хэмжээг хэрэгжүүлж байна, Эдгээр сургууийн сурагч оюутад өөрийн дур сонирхолоороо гуанз рестраны удирдалга, хэв загвар хийх, арилжаа худалдаа зэрэг 14 төрлөөр 3 жилийн хугацаатай суралцах явцдаа, сургууьдаа хагас жил сурч дараа нь аж ахуйн нэгжид хүрч хагас жилийн хугацаатай датлага хийх бөгөөд зохих цалин мөнгө олно. 3 жилийн суралга болон практикээ дуусгасаны дараа дунд зэргийн тусгай мэргэжил төгссөн үнэмлэх болон тугай ажил мэргэжлийн хир хэмд хүрсэн үнэмлэхтэй болох бөгөөд сургуулийн гэрээ хэлэлцээр тохиролцсон аж ахуйн нэгжид хүрч ажиллаж болно.

     Хү-нань мужийн шинжлэх ухааны ажил мэргэжлийн сургуулийн захирал Яан Дүн-лян хэлэхдээ: өнөө энэ сургуультай 5 аж ахуйн нэгж энэ талаар гарын үсэг зураад байна гэжээ.

     Тэрээр хэлэхэдээ: бид аж ахуйн нэгжийн шаардалгын дагуу, сурагчдад бэлтгэл сургалт хийх төлөвлөгөө боловсруулан тогтоож, сурагч оюутад сургууль төгсөгөөс өмнө ажлыг нь олоод өгнө. Ажлаар хангагдах явдал бол асуудалгүй болсон, ирэх онд 2000 гаруй сурагч элсэхээр төлөвлөж байна гэжээ.

     Сурахын дагуу ажиллах хэлбэрээр хүмүүжигдсэн төгсөх оюутдын ажлын ур чадвах нь сайн байж, ажлын байр дээр гарсан ч ажлын шаардалгад зохицож чаддаг болохоор маш олон аж ахуйн нэгжийн сайшаалыг хүлээгээд байна. Хү-нань мужийн Чан-ша хотын нэг гуанз рестраны аж ахуйн нэгж Хү-нань мужийн шинжлэх ухааны ажил мэргэжлийн сургуультай хэлэлцээр тохиролцсон байна. Энэх компанийн ерөнхий захирал хатагтай Цай-ень хэлэхдээ: аж ахуйн нэгж болсоны хувьд иймэрхүү боловсролын арга хэлбэрийг бид сайшааж байгаа бөгөөд сурагчдын бэлтгэл сургалтын ажилд туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ:

     Бид ч хүн хүч, эх баялгийн талаар мэргэжлийн багш нарыг сургуульд илгээн сурагчдад хичээл хүмүүжил хийлгэнэ, ингэх нь манай аж ахуйн нэгжид тэдийг түргэн оролцуулж, зөвхөн 3, 5-н хоног дотор ажилдаа боловсронгуй болж чадна гэжээ.

     Үнэнийг хэлэхэд, өнөөгийн сурагчид сургуульд онолын мэдлэг сайн сураад практик дээр ажиллах нөхцөл боломж бага байна, сургууль төгсмөгцөө богино хугацаанд аж ахуйн нэгжийн шаардалгыг хангаж чадахгүй байна. Гэтэл энэх сурахын дагуу ажиллах хэлбэр нь аж ахуйн нэгжийн энэ талын асуудлыг зохицуулж, төгсөж ирсэн оюутан сурагчдыг бэлтгэн хүмүүжүүлэх өртгийг хэмнэсэн байна. Иймээс энэ хэлбэр нь Хятадын олон газарт түгэж эхэлсэн байна.

     Хятадын Гуан-дүн мужийн Фэн-кай сянь 9 аж ахуйн нэгж орон нутгийн мэргэжлийн сургуульдтай гэрээ хэлэлцээр тохиролцож, сурахын дагуу ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байна. Тус сургуулийн захирал танилцуулж хэлэхдээ: энэ сургуулийн сурагчид гахас жил суралцаад хагас жил ажиллана, ажлаад олсон цалиг мөнгөрөө сурлагыг төлбөрөө төлөж байна гэжээ.

     Сурахын дагуу ажиллах энэх арга хэлбэрээр маш олон мэргэжлийн сургуулийн сурагчид төгсөхөөсөө өмнө практикийн ур чадвартай болсон бөгөөд аж ахуйн нэгжид ажилснаар аж ахуйн нэгжийн соёл болон онолыг сайн сурч чадсан байна. Ийм сурагч оюутдыг аль ч аж ахуйн нэгж авах дуртай байгааг сурвалжлагч сурвалжлах явцдаа олгож мэдсэн байна. Гуан-дүн мужийн Фэн-кай сяний дунд зэргийн тусгай мэргэжлийн сургуулийн сурагч Ень-хүн хэлэхдээ: одоо их олон оюутад ажил олоход хэцүү байна, энд бид нэг талаар суралцаад, нөгөө талаар ажиллах нь хойшдын ажил олоход маш сайн дөхөм нөхцлийг бий болгосон байна гэжээ.