• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-26 16:53:17    
Хятадын баруун бүс нутагт 10 том төсөл хэрэгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун бүс нутгийн шинэ хөдөө тосгоны байгуулалтыг түргэтгэхийн тулд "11-р 5 жилийн хугацаан"-д Хятад улс баруун бүс нутгийн 12 муж хот районд "шинэ хөдөө тосгоны 12 том төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

     Энэ 10 төсөл нь: үр тарианы үндсэн тариан газрын байгуулалтын төсөл. Бүс нутгийн чанартай таваарын үр тарианы байгуулалтын төсөл. Онцлогтой давуу талтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазын байгуулалтын төсөл. Ус хэмнэлтийн үлгэр жишээ төсөл. Хөдө тосгоны ундны усны аюулгүйн төсөл. Ядуу амьдралтай хүмүүсийг харь нутагт шилжүүлж тэтгэх төсөл. Хөдөө тосгоны эрчим хүчний төсөл. Хөдөө тосгоны авто замын байгуулалтын төсөл. Хөдөө тосгоны эрүүл мэнд эмчилгээ болон төлөвлөгөөт төрөлтийн үйлчилгээний төсөл. Баруун бүс нутгийн тариачдын ажил үйлс бүтээхэд тус төхөм үзүүлэх төсөл эдгээр болно.

      "үр тарианы үндсэн тариан газрын байгуулалтын төслийг" хэрэгжүүлэхэд тариан газарт тариа тарихаа больж мод тарьж байгаа районд үр тариа тарих 15 сая га үндсэн тариан газрыг өөрчлөн байгуулахаар голчлон төлөвлөж байна. Бүс нутгийн чанартай таваарын үр тарианы байгуулалтын төсөл нь голдуу Сы чуань Чэндүгийн тал газар, Шаньшигийн Гуанчжүн район, Ниншя болон Өвөр монголын Хэтао район, Гансүгийн Хэши зөүлан район, тэрчлэн Юүньнань, Гүйчжөү, Түвд, Шиньжян зэрэг муж өөртөө засах районы нөхцөл боломжтой районд, таваарын үр тарианы бааз байгуулж, бүс нутгийн чанартай үр тарианы хангалгыг шийдэж, баруун бүс нутагт үр тариагаар өөрийгөө хангахыг баталгаажуулахыг дэмжинэ.

     "11-р 5 жилийн" хугацаанд улсаас баруун бүс нутагт зам харилцаа, эм эмчилгээ, хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдал болон ус хэмнэлтийн үлгэр жишээ, иргэдийг нүүлгэх, шинэ эрчим хүчний ашиглалт зэрэг тусгай зориулалтын төслийг цаашид түргэтгэнэ. Үүнд: 110 мянган километр замыг сайжруулан гүйцэтгэнэ.

     Нөхцөл боломжтой шян суурин, тосгонд авьо зам нэвтрүүлнэ. Амьралын үндсэн боломжгүй районы тариачин малчдад улсаас мөнгөний тусламж үзүүлж харь нутагт нүүлгэж тэтгэн туслна. Баруун бүс нутгийн 37 сая тариачны ундны усны асуудлыг шийднэ. 11 сая өрхөд хэрэглэх намгийн хийн зоорь байгуулна. Цахилгаан сүлжээ, салхины хүчээр цахилгаан гаргах, усан цахилгаан гаргах жижиг станц, нарны эрчим хүчээр цахилгаан гаргах зэрэг арга барилаар баруун бүс нутгийн цахилгаан байхгүй асуудлыг шийднэ.