• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-26 16:56:03    
Хятад улс дэлхийн хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээг хөгжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

     Манай орны өөрөө судлан хөгжүүлсэн хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээний гол болох техникийг саяхан Хятад улс шалган хүлээн авлаа. Энэ үр бүтэмж нь Хятад улс дэлхийн хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээг хөгжүүлэхэд тэргүүлэх байр эзэлсэнийг харуулж байна.

     Хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээ гэдэг нь IPV6 хэлэлцээрийг хэрэглэж, нэн их багтамжтай болгон, сүлжээний төгөсгөлийн станцыг олон төрлийн болгож, тоогийг нь нэн их болгон хэрэглээг нь нэн өргөн болгох болно. Аюулгүйн хувьд обьектаа илган таних, залгагдахыг зөвшөөрөх зэргээр итгэж болох сүлжээний үйлчилгээг хангах болно. Мөн хөдөлгөөнт болон утасгүй холбоогоор үйлчилж болдог нэн түргэн шуурхай, нэн аюулгүй, нэн дөхөм үйлчилгээ хангах сүлжээг хэлнэ.

     Хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээ нь гол болох 4 талаар их ахицтай болсон байна. Үүний гуравыг нь дэлхий дээр анх удаа судлан бүтээсэн юм. Тэр нь Хятадын хөгжлийн дараагийн шатны интернэтийн сүлжээг хөгжүүлэх явц дахь тэргүүлэх байр суурийг нотлож, интернэтийн сүлжээний зангиласун техник болон бүтээгдэхүүний талаар гадаадад түшиглэж байсан байдлаас ангижираж, улс орны мэдээлэлийн техникийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ хятадын интернэтийн сүлжээний аж үйлдвэрт чухал их нөлөө үзүүлэх болно.

     Хөгжлийн дараачын шатны интернэтийн гол сүлжээг Хятад улс 2003 оноос эхлэн хөгжүүлж эхэлсэн шинжлэх ухаан техникийн чухал төсөл болно. Түүнийг Чин Хуа их сургууль зэрэг 25 их тээд сургууль хамтаар хэрэгжүүлж, одоо нэгэнт нийт хятадын 20 хотын 160 гаруй их дээд сургууль, шинжилгээний байгууллагыг холбоод байгаа бөгөөд хурд нь анхан шатны интернэтийг бодвол 100 гаруй дахин хурдан байна.

     Энэ төсөл анхан шатны интернэтийг бодвол нэн их, нэн түргэн, нэн аюулгүй, нэн дөхөм байдаг зэрэг онцлогтой байдаг гэж холбогдох мэрэгжилтэд үзсэн байна.

     2002 онд манй орны 57 академич Төрийн зөвлөлд бичиг өргөж, манай орны хоёрдох үе шатны интернэтийн судалгааны түргэн хурдацтай сүлжээг байгуулахыг уриалсан байна. 2003 оны 8-р сард Төрийн зөвлөл Өөрчлөлт хөгжлийн үндсэний хороо, Хятадын барилгын академи, Мэдээлэлийн аж ахуйн яам, боловсролын яам зэрэг 8 байгууллагад зарлиг өгч Хятадын хөгжлийн дараачын шатны интернэтийн үлгэр жишээ төсөлийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

     2004 оны 12-р сард Хятад улс CERNET2-р байгуулж, 20 гаруй хотын 25 цэгийг холбож, хэдэн зуун их дээд сургууль, шинжилгээний байгууллагад өндөр хурдацтай хөгжлийн дараачын шатны интернэтийн сүлжээг нэвтрүүлсэн байна.

    Үүний зэрэгцээ судлаачид бас шилжилтийн шинэ төсөл дэвшүүлж, одоогийн хэрэглэж байгаа интернэтийн сүлжээ болон хөгжлийн дараачын шатны интернэтийн сүлжээнд шилжих нийцтэй, удирдаж болох, өргөтгөх, найдвартай, автомат хуваарлах зэрэг техникийн асуудлыг шийдсэн байна.

     Хятадын судлн бүтээсэн хөгжлийн дараачын шатны интернэтийн сүлжээний үлгэр жишээ төсөл нь манай орны хөгжлийн дараачын шатны интернэтийн сүлжээний технизийг судалгаа, хэрэглээ, аж үйлдвэрийн хөгжлийг ахиулж, манай орны хөгжлийн дараачын шатны интернэтийн өрсөлдөөнд манай орны нэр хүндийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна. Ялангуяа CERNET2 нь хятадын бүх сүлжээн дээр өөрийн үйлдвэрлэсэн IPV6-гийн Router-г хэрэглэж, интернэтийн сүлжээнд гадаадын цөм болсон тоног төхөөрөмжийг гол хэрэглэж байсан санаачлага алдаж байсан байдлыг өөрчилсөн байна. Мөн манай орны хөгжлийн дараачын шатны интернэтийн цөм болсон тоног төхөөрөмжийг судлан бүтээх, аж үйлдвэржих явцад стратегийн чухал ач холбогдолтой юм. Тэр нь мөн дэлхий дээр анхны IPV6 сүлжээг байгуулж, дэлхийн интернэтийн сүлжээний хөгжлийн алхааг түргэтгэсэн байна.