• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 16:36:25    
Уулан нутгийн Дү Лүн үндэстний тосгоноор айлчилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн Дү Лүнжян мөрний сав газар дагуу Дү Лүн үндэстэн нутаглан сууж байна. Хятад улсад хүн амь нь 100 мянгад хүрэхгүй үндэстэн 22 байдаг. Тэдийг хүн ам нилээд цөөн үндэстний гэдэг юм. 5800-аадхан хүн амтай Дү Лүн үндэстэн яриангүй хүн ам нилээд цөөн үндэстэн байх ёстой. Дү Лүн үндэстэн үг хэлтэй боловч үсэг бичиг байхгүй юм. 1949 оноос өмнө, Дү Лүн үндэстэн ан агнахаар гол болгосон хуй нэгдлийн нийгэмийн сүүлчийн үе шатанд оршиж байсан юм.

     Манай сурвалжлагч зун Юүнь Нань мужийн Гүн Шаний Дү Лүн Үндэстний Өөртөө Засах Сяний Сао Чала сүнь тосгонд ирж сурвалжилсан юм. Уг тосгон нь далайн түвшнээс 1800 гаруй метрийн өндөр уулны оройд байдаг. Сурвалжлагч тэр өдөр замд нутагтаа ирж яваа Дү Лүн үндэстний охин Бай Яньжуаньтай тааралдсан юм. Тэр сяний төвд ажилдаг, амралтаар нутагтаа ирж байгаа гэнэ. Далайн түвшнээс 1800 метрийн өндөрт байгаа уулыг давах нь хотын хүмүүст авч хэлбэл шөрвөс сугармаар санагдаж, хэдэн алхам явахгүйгээр амьсгаадаж сууж амрах хэрэгтэй байдаг. Гэтэл Бай Яньжуань бутны туулай шиг жирвэлжсээр явна. Тэр энэ жил орон нутгийн бүжгийн сургуулиас төгсөж, сянийхаа дуу бүжгийн чуулгад ажиллаад удаагүй юм гэнэ.

     Тэрээр хэлэхдээ, би энэ ажилд маш дур сонирхолтой, манай үндэстний хүн ам даанц цөөн, дуу бүжгийн чуулга үргэлж гадна газар хүрч тоглолт гаргадаг. Бид тоглолтоор үндэстнийхээ зан заншил, хувцас өсгөл, соёлыг танилцуулж болно, учир нь манай үндэстний тухай хүмүүс тэдий сайн ойлгохгүй байна гэжээ.
Бай Яньжуаньтай яриа хөөрөө болж явсаар замын хол мартагдаж нэг мэдэхэд тосгоны дэргэт хүрээд ирсэн байлаа. Тосгоны захын айл Мү Гуанмингийн хоточ нохой биднийг угтан хуцаж ирлээ.

     Нохой хуцах чимээгээр гэрийн эзэн Мү Гуанмин биднийг угтан гарч ирлээ. Тэднийх дөрвөн ам бүлтэй, хоёр охин нь дунд сургуульд сурч байна. Дү Лүн үндэстэн зочинсог зантай, зочин гийчид морилон саатахад маш халуун дотноор хүлээн авч, хамгийн сайхан хоол ундаараа хүндэтгэн зочлоно. Зочин гийчин олон буудаг айлыг зан сайнтай айл гэж үнэлэдэг. Мү Гуанмингийнх хөдөөгийн энгийн борогжуун амьдралтай, авдар дээр нь цоо шинэ телевизоор харагдна.

     Мү Гуанмин баяртайгаар хэлэхдээ, энэ зурагтаар 20 сувгийн нэвтрүүлэгийг сонирхож байна, аваад удаагүй хоёр сар гаруй л болж байна гэлээ.

     Уулан нутагт телевизийн нэвтрүүлэг сохирхоход цахилгааны хангамж батлагаагүй юм. Энэ асуудлыг зохицуулахын төлөө Мү Гуанмин 400 гаруй юанаар жижиг оворын цахилгаан гаргах машин худалдан авсан байна. Сүүлийн жилд иргэд нутгийн онц гаралт борлуулах ба хөдөө аж ахуйн татвараас хэлтрүүлэх зэрэг засгийн газрын хөнгөлөлттэй бодлого, тал бүрийн дэмжлэгтэйгээр уулан тосгоны иргэдийн амьдрал нийтдээ сайжирч, өнөө бараг айл болгон телевизоортой болжээ. Телевизийн нэвтрүүлэг нь уулан тосгоны хүмүүсийн амьдралд баяр хөөр нэмсэн байна. Мү Гуамингийн дунд сургуулийн 2-р ангид сурч байгаа охин Мү Жиньхуа хэлэхдээ,

     Би телевизийн нэвтрүүлэг сонирхох дуртай, телевизийн нэвтрүүлэгээс бид олон мэдлэг сурч болно, гадны байдлыг ойлгож болно гэжээ.

     Мү Гуанмингийнх гахай, шувуу тэжээж байхаас гадна бас эмийн материал борлуулж жилийн орлого нь 1000 гаруй юаньд хүрч байна. Хүн ам нилээд цөөн үндэстний хүүхэдээс сургалтын төлбөр авахгүй мөртөө бас нөхвөр олгодог тул тэдний нэг гэрийн амьдрал хүрэлцээтэй гэж Мү Гуанмин хэлж байлаа.

     Сурвалжлагч Мү Гуанмингийнхээс гарч Бай Яньжуаний хамт нүүр шивдэг өндөр настан Мү Вэньшинийд хүрлээ. Эмэгтэйчүүд нүүрээ шивэх нь Дү Лүн үндэстний хуучны маш өвөрмөц зан заншил юм. Дээр үед охид арван хоёр гурван нас хүрвэл нүүрээ шивнэ. Уламжлал яриагаар бол энэ нь эрт дээр үед түвд хүн ирж гоё охидыг барьж аваачин боол болгохоос зайлж охидын нүүрийг шивэх болсон гэдэг .Эмэгтэй хүн нүүрэндээ шивээстэй бол хөгширч насан өөд болох тэр цагт гоё эрвээхэй болж тэнгэрт мордно гэх мэтийн олон домог яриа ч бий. Өнөө Дү Лүн үндэстний нүүртээ шивээстэй өндөр настай хүн 50 гаруй л байна. Одоо үед нүүрээ шивэх хүн ховор болжээ.