• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-27 17:46:19    
CRI—Монгол Хятадын ард түмний найрамдлын элч

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө. Өнөөдрийн булангаар танд Монгол улсын сонсогчдын ирүүлсэн баярын захидлаас танилцуулья.

     Монгол хэлний нэвтрүүлэг нь сонсогчдын талархал сайшаалыг хүлээж, сонсогчид бидэнтэй захидал майлаар байнга харилцаатай байдаг гэж бид өнгөрсөн нэвтрүүлэнгтээ нэг биш удаа яриж дуулгаж байсан. Энэ онд Хятадын олон улсын радио гадаадад нэвтрүүлэг явуулж эхэлсний 65 жилийн ой тохиж байна. Энэ нь манай нэвтрүүлгийг сонсох дуртай дэлхийн олон орны сонсогчдод авч хэлбэл нэг баярт үйл хэрэг гэж хэлж болмоор байна. Үүнд холбогдуулан манай радио энэ онд олон орны сонсогчдынхоо дунд "Хятадын олон улсын радиог хэн сайн мэдэх вэ?" мэдлэгийн уралдаан зохион явуулж, олон олон сонсогч энэ уралдаанд идэвхтэй оролцож, бидэнд ажлын урам хайралсан бөгөөд, манай радиогийн тухай тэд нар маань улам гүнзгий ойлголттой болсон байна. Монгол улсын "Архангай радио сонсогчдын клуб"-ын хамт олон энэ уралдаанд хамгийн түрүүнд хариултаа ирүүлсэн бөгөөд, клубын ахлагч Содномын Лувсанцэрэн гуай хамт олныхоо өмнөөс манай радиогийн дарга Ван Генняньд баярын захидал ирүүлсэн байна. Сүүлийн өдөр Монгол улсын Архангай аймгийн "Миний радио" клубын ахлагч Самданмөнх радио байгуулагдсаны 65 жилийн ойд зориулан манай радиогийн дарга Ван Генняньд баярын захидал ирүүллээ.

     Өнөөдөр эдгээр захидлаас сонгон танилцуулахаар бэлтгэлээ.

     Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Генняньд:

     Удахгүй тэмдэглэх Хятадын Олон Уласын Радио байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан танай радиогийн хамт олонд мэнд дэвшүүдье.

     Би 2004 онд Бээжин хотод ажлаар явж байх үедээ танай радиогийн сурвалжлагч Номиннарстай уулзаж Хятадын Олон Улсын Радиод ярилцлага өгч байснаа эргэн санахад сайхан байна. Өөрийн ажиллаж амьдарч байгаа Архангай аймагтаа "Миний радио"сонсогчдын клуб байгуулан ажиллаж байна. Өдөр болгон явдаг танай радиогийн монгол хэлний нэвтрүүлэг нь монголчуудын сонсох дуртай, бидний ажил амьдралд тустай маш сайхан нэвтрүүлэг гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн радио сонсогчдынхоо дунд тогтмол уралдаан зарлаж байдаг нь их үр дүнтэй ажил болдог.

     Сайхан манай аймагт Хятадын Гадаадтай Найрамдлаар харилцах Ардын Нийгэмлэгийн орлогч дарга Жин Дүн Шуань тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХГНХАН-ийн Ази, Африкийн хэлтсийн дарга Жан Жун Хуа, Жу Дань, Ази Африкийн хэлтсийн ажилтан Жаи Шиу Шуань нар хамт ирсэн. Мөн зочдын хамт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны зөвлэх Ван Дай Чи, нэгдүгээр нарийн бичгийн дарга Жан Жихуань нар айлчилсан. Мөн Энхтайван Найрамдлын Төлөө Монголын Холбооны Ерөнхийлөгч Д.Цахилгаан (энэ хүн нь Монгол улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайдаар олон жил ажлласан), Монгол-Хятадын Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал М.Чимэдцэеэ нар хүрэлцэн ирсэн.

     Энэ үеээр аймгийн Ихтамир сумыг Монгол-Хятадын Найрамлоын нэрэмжит сум болгосон. Манай гэрийнхэн Хятадын ард түмэнтэй их холбоотой байдаг. Хятадын Олон Улсын Радио бидэнд их тус болж байдаг. Миний том хүү Баатар нь Монгол-Хятадын Найрамдалын Нийгэмлэгийн Архангай аймгийн салбарын даргаар олон жил сайн ажиллах байна. ач охин Онон Шанхайн гадаад хэлний их сургуулийн хэлний бэлтгэлд суралцах байна. 2005.онд энэ охин маань танай радиогоор ярилцлага өгсөнд бид их баярласан. Би та нарт ном, фото зураг байгуулагдсан Янь ань хотын тухай материал явууллаа.

     Хятадын Олон Улсын Радиогийн дарга Таны болон хэлний редакцийн хамт олоны үзэсгэлэнт сайхан Архангай айлчлан ирэхийг урьж байна. Хятадын ард түмэнд, Хятадын Олон Улсын Радиогийн хамт олонд чин сэтгэлээсээ баяр хүргэхэд таатай байна. \Номин бэлтгэв\