Аялалын маршрут:
Аялах өдрийн тоо: 5 хоног
Аялалын Хөтөлбөр:
1 дэх өдөр: Бээжин баруун буудал, 19:10 цагт 2519-р Галт тэргээр Тай Юань орно. Галт тэргэн дээр хононо.
2 дахь өдөр: 05:18 цагт Тай Юань хүрнэ. Автобусаар эртний хот Пин ё хүрнэ. Шянь я, Мин Чингийн гудамж, эртний хотын хэрэмийг сонирхоно. Үдэд тухайн орон нутгийн үнэр амттай хоол иднэ. Өдрийн хоолний дараа киноны зураг авах бааз "Чиао овгийн их гэр"-ийг сонирхож, Орой буудалд хононо.
3 дахь өдөр: Өглөөний хоолны дараа Утай орно. Утайд Хятадын бурхан шашины сүм Пү Тунси сүм, Утайгийн бэлэг тэмдэг болсон Шагимуны бурханы шарлын сувраг Та Юаньси сүм, Чин улсын хаадын сүм бөгөөд Түвд уламжлалын бурхан шашины сүм болох Пү Садин сүм, үүнээс гадна Жү шян сүм, Зэнь хай сүмийг сонирхох болно.
4 дэх өдөр: Сүсэгтэдийн ариун тархан газар Түмэн бурханы сүм буюу Вань Фө гө сүмд мөргөл үйлдэх болно. Дараа нь автобусаар Шань ши мужийн Да тун хотын Хэн шань уулийн 18 үзэмжийн анхны үзэмж Шюнь Күси сүмийг сонирхоно. Үдийн хоолны дараа 15-р зуунд байгуулагдсан, дэлхийг гайхуулсан бурханы барималтай Хятадын 3 том чулуун агуйн нэг болох Юньган чулуун агуйг сонирхох болно. Оройн хоолны дараа 4431-р галт тэргээр Да тунгаас Бээжин орно.
5 дахь өдөр: 05:32 цагт Бээжинд буцан ирнэ. Аялал бүрэн дүүрэн өндөрлөх болно.
Үнийн хувьд улирлын дагуу хувьралттай учраас тухайн үед лавлах болбуу. Нэг групп нь 16 хүнээс дээш байх ёстой.
Уг үнэд багтах зүйлс:
1. Зам тээврийн зардал: Галт тэрэг, автобус зэрэг тээврийн бүх зардал багтсан. Галт тэргэн дээрэх хоол ундны зардал багтаагүй.
2. Зочид буудал: 3 одтой зочид буудал, 2 хүний стандарт өрөө.
3. Хоолны зардал: өдөрт 3 хоол.
4. Тусгай зориулалттай автобусаар аялах
5. Үүдний такс, хөтөч тайлбарлагчийн зардал
6. Орчуулагчийн зардал: Группээр аялах нөхцөлд аялалын бүх замын туршид монгол орчуулагч дагалдан явах болно.
Анхаарах зүйлс:
1. Паспорттай холбоотой зардлыг хувь хүн өөрөө хариуцах ба паспорт нь 6-с дээш сарын хүчинтэй байх.
2. Хүүхэд дагуулж явсан тохиолдолд заавал ойрын садан төрлийн хүнтэйгээ хамт явах бөгөөд төлбөр нэмж тооцно.
3. Гэнэтийн ослын даатгалын зардлыг хувь хүн өөрөө хариуцна.
4. Гэрээг 10 хоногийн өмнө байгуулж, аялалын зардал болон гадаад паспортаа жуулчны агентлагт өгч бичиг баримтын бүргэл хийлгэнэ.
5. Уг гэрээг цуцлах тохиолдолд аялал жуулчлалын компанид учруулсан 20% алдагдлыг төлж барагдуулна. Хэрэв уг гэрээ 3 хоногийн өмнө цуцлагдахад хүрвэл компанид учруулсан 100% алдагдлыг төлж барагдуулна.
Лавлах хаяг:
Харилцах хvн: Сайнаа
Mobile:+86-13691264612
Fax: +86-10-68653558(H)
Http:// WWW.chinamon.com E-mail: gasainaa@yahoo.com.cn MSN: gsainaa@hotmail.com Хаяг: 16A Shijingshan Road Beijing China 100040
|