• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-28 16:24:44    
Лүню орж хадны агуйдыг сонирхож болно

(3)


Хятадын Олон Улсын Радио

     Лүню шяний газар доорхи хадны асар том агуйдыг зарим хүмүүс эртний хаадын бунхан гэж хэлж байна. Бас зарим нь эртний хүмүүсийн чулуун материал гаргаж аваад хаясан хадны нүхүүд гэж бий. Зарим нь бүр амуу тариа хадгалдаг байсан зойрь гэж ч үзэж байна. Эдгээр жишилт таамаг нь хэдийгээр бүр өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай боловч үсэг бичгийн юм уу археологийн шинжлэх ухааны эш үндэсгүй тул өнөөг хүрч иртэл ямар нэгэн нотлолт гараагүй байна.

     Лүнюгийн хадны агуйдыг барилгын аугаа их цар хэмжээ, байрлалаас нь гэсэнгүй уран сайхан зохион төлөвлөлт, байгуулсан технологиос нь аваад хэлсэн ч, аль эсэхүүл хадны агуйдын олон талын үнэ цэнэээс нь авч үзсэн ч гэсэн хорвоод ховор юм. Хятадын эрдэмтэд эдгээр агуйдад өргөн хүрээтэй гүнзгий судалгаа хийсэн гэдэг борловч өнөө болтол хүмүүс эдгээр хадны агуйдын талаар маш мөчидхөн ойлголттой байж, их олон зүйлд хариулт олоогүй байна. Жишээлбэл Хятадын археологичид хадны агуйдын хананд сийлээстэй зургуудийг үндэслэн эдгээр хадны агуйд нь 2000 гаруй жилийн өмнө бий болсон гэж үзэж байна. ГЭвч чухам хэзээ байгуулагдсан, ямар хүн байгуулсан, ямар багаж хэрэгсэл, ямар арга барилаар байгуулсан гэх зэрэг асуудалд өнөөг хүрч иртэл бат ноттой нотолгоо гаргаж чадаагүй байна.

     Лүнюгийн хадны агуйдын гайхамшигтай бөгөөд нууцлаг байгаа нь дотоод гадаадын жуулчдын анхаарал сонирхлын маш их татаж байгаа тул үүнтэй танилцагсад бүр их олширч байна. Үүнтэй танилцсан Өвөр Монголын нэг эмэгтэй жуулчин хэлэхдээ, үнэхээр гайхамшигтай юм. Үүнийг би зөвхөн сонирхож биш маш их хүндэтгэн биширсэн сэтгэлээр үзэн танилцлаа гэжээ.

     Мөн үүнийг сонирхож ирсэн Финландын иргэн хатагтай Соили Ватанен хэлэхдээ, би бүгдийг нь үзлээ. Үнэхээр хачин юм. Өмнө нь би ийм газрыг үзэж байгаагүй. Дэлхийд бас ийм нэг газар байна гэж үнэхээр санаа зүүдэнд багтамгүй юм. Хэрвээ боломж таарж Жэжян мужид ирэх юм бол энэ газрыг заавал үзээрэй гэж хэн бүхэнд хэлэх байна гэжээ.

     Жэжян мужийн Лүнюгийн галт тэргэний буудлаас 1 юм уу 2 номерын автобусанд суувал энэ газарт шууд хүрнэ. Автобусны тасалбарын үнэ нь хүн бүр 2 юань. Лүнюгийн хадны агуйдтай танилцах тасалбарын үнэ нь хүн бүр 30 юань. Буудлууд ч маш хямдхан.