• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-28 17:51:41    
"Уянгын тойрог" арван ес

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн зочин Өвөр монголын залуу дуучин Машийг та бүхэндээ танилцуулъя.

     Маш бол Өвөр Монголын радио телевизийн урлагийн чуулгын залуу дуучин байгаа юм. Тэрээр 1968 онд "дуу бүжгийн далай" хэмээн алдаршсан Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошуунд төрж өсчээ.

     1989 онд, Маш Өвөр Монголын урлагийн дээд сургуульд элсэн орж, Монгол уртын дуу дуулах мэргэжлээр суралцаж, 1993 онд өндөр амжилттайгаар сургуулиа төгссөн байна.

     Маш нь дотоод гадаадын олон арван шагналыг гардсан байна. Хүмүүс түүнийг алдарт дуучин Тэнгэрийн дараа гарсан тал нутгийн дууг хамгын сайхан дуулдаг уянгын дуучин гэж үнэлдэг байна. За одоо хамтаар түүний дуулсан "Намрын намартаа дурсаж яваарай" дууг нь хүлээн авч сонсъё./Хүчит редакторлов/