2008 оны Бээжингийн олимп өдрөөс өдөр дөхөхийн хэрээр олон улсын хамтын нийгэмлгийн нэн олон орон Бээжингийн олимпид улмаар анхаарал тавих болсон байна. Сүүлийн үе манай сурвалжлагч Японы Бээжинд суугаа бүрэн эрхэт элчин сайдаас үүнд холбогдуулан ярилцлага авсан байна. Японы элчин сайд Иде Кейжи юуны өмнө Бээжингийн олимпийн тухай сайн сайхан хүсэл мөрөөдлөө дэвшүүлээд олимпийн наадмын Бээжинд, цаашлаад Хятад улсад үзүүлэх өөрчлөлтийн талаар анхаарал тавиж байгаагаа илэрхийлсэн байна.
Кейжи хэлэхдээ, олимпийн наадмыг зохион явуулах нь маш хүнд үүрэг юм. Бээжингийн ард иргэн, бүх Хятадын ард иргэд асар их бэлтгэл ажлыг хийх болно. Хоёр жилийн дараа тэд нар хүн бүхний санаад хүрсэн олимпийн наадмыг зохион явуулахыг би хүсч байна гэжээ.
Бээжин хотод 2 жил гаруй хугацаатай суусан Японы элчин сайд Кейжи цааш нь хэлэхдээ, Бээжинд болох олимпийн өргөн чуулган нь Хятадад ажиллаж байгаа япончуудад авч хэлбэл хүсэн хүлээж байгаа аз тохиол юм. Биеийн тамир спортын тэмцээнийг сонирхохын зэрэгцээ энэ наадмаар тавцан болгож, Хятадын нийгэмд ямар шүү өөрчлөлт гарч байгааг ажиглах нь ч түүний анхаарч байгаа асуудал юм. Хятадчуудтай үзэл бодлоо солилцохоор дамжин, тэдний дотоод сэтгэлийг ойлгох нь миний хувьд маш чухал юм гэжээ.
2 жил шахмын хугацаатай байгаа 2008 оны Бээжингийн олимпийн тухай ярихад ноён Кейжи 1964 он Токиод болсон олимпийн наадмыг өөрийн эрхгүй эргэн бодсон байна. Тэрээр хэлэхдээ, тухайн үед тэрээр нэгдүгээр ангийн хүүхэд байсан юм, телевизийн нэвтрүүлгээс нээлтийн ёслолыг сонирхож байжээ. Мөн жилийг Японы эдийн засаг өндөр хурдцаар хөгжсөн жил гэж хэлж болно. Японы даяарчлал нь ч тэр жилээс эхэлсэн юм гэжээ.
Хятад Японы харилцаанд Бээжингийн олимпийн үзүүлж болзошгүй нөлөөний талаар Кейжи хэлэхдээ, Бээжингийн олимпийн хугацаанд Хятад Японы үзэгчид тамирчиддаа харилцан хөгжөөн дэмжихийг хүсч байна. Тэрээр Хятадын ширээний тенисийн тэмцээнийг сонирхоход Японы нэрт тамирчин Фүкүхара Айгийн байгаа Лионингийн багийг их дэмждэг юм гэжээ. Үүний зэрэгцээ олимпийн наадмын бэлтгэл шатны хугацаанд хоёр орны биеийн тамирын төлөөлөгчид солилцоо хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхийг тэрээр хүссэн байна.
|