• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-09-29 16:44:58    
Хятадын биеийн тамир спортын үйл явдлууд

(1957-1959)


Хятадын Олон Улсын Радио

     1957он 1-р сарын 7-нд Хятадын биеийн тамир спортын үндэсний хорооноос анхны бүлэг улсын хэмжээний 150 шүүгчийн нэрсийг нийтлэв.

     4-р сарын 1-нд "Хятадын спорт " сэтгүүлийн англи хэлний хэвлэл хэвлэгдэн гарсан байна.

     5-р сарын 1-нд Хятадын тамирчин Чи Леюүнь 1 минут 11 секунд 6-гийн амжилтаар эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна.

     11-р сарын 17-нд Чжэн Фэнрүн Бээжинд 1 метр 77 сатиметрийн амжилтаар эмэгтэйгүүдийн өндрийн харайлтын дэлхийн рекорд амжилтыг эвдсэн байна.

      1958 он 5-р сарын 12-нд нөхөр Рүн Гүөтан намын 8-р удаагийн 2-р бүгд хуралд "биеийн тамир спорт нь социализмын нааштай хүчин зүйл " сэдвээр үг хэлсэн байна.

      8-р сарын 19-нд Олон улсын биеийн тамир спортын салбарын цөөн хүмүүсийн "хоёр Хятад" гэдгийг зохиохоор оролдсон хуувилдлагыг Хятадын Олимпийн хороо-бүх Хятадын биеийн тамир спортын ерөнхий нийгэмлэг эсэргүүцэж, Олон улсын Олимпийн хороотой харилцаагаа тасалдуулах тухай мэдэгдэл хийсэн бөгөөд Олон улсын усанд сэлэлт, хөнгөн атлетик, сагс, хүндийн өргөлт, буудлага, бөх, дугуйн спортын холбоо болон Азийн ширээний теннисийн холбоо зэрэг олон улсын биеийн тамир спортын 8 байгууллагаас гарсан байна.

     9-р сарын 1-нд "биеийн тамир спорт сонин " хэвлэгдэн гарав.

     9-р сарын 18-нд Бээжингийн биеийн тамир спортын шинжлэх ухааны судлалын газар байгуулагджээ.
9-р сарын 21-нд Гэн Гүйхуа, Хэ Жяньхуа, Цүй Шю-ин Бээжинд 9,81 метрийн амжилтаар эмэгтэйчүүдийн 1000 метрийн багийн тогтсон чигт шүхрэр буух дэлхийн рекорд амжилтыг эвсэн байна.

     1959 он 1-р сарын 1-нд Бээжингийн биеийн тамир спортын анагаах ухааны судалгааны газар байгуулагдав.
3-р сарын 27-нд Рүг Гүөтуань дэлхийн ширээний теннисийн аварга шалгаруулах 25-р тоглолтод эрэгтэйчүүдийн нэгбүрчилсэн тэмцээний аварга болсон байна.

     7-р сарын 7-нд Хятадын уулчдын холимог багийн 33 бүрэлдэхүүн Хятадын Шиньжяны Муштага(7546метр) оргилд авиран гарсан байна. Энэ нь дэлхийн уулын спортын хамт олон 7500 метраас дээш оргилд аюулгүй хүнээр хамгийн олон авиран гарсан нэг удаа болно. Үүний дотор 8 эмэгтэй уулчин эмэгтэй тамирчин хамгийн өндөрт авиран гарсан дэлхийн рекорд амжилтыг тогтоожээ.

      8-р сарын 30-нд Хятадын хамгийн том шинэ хэлбэрийн цогцолбор-Бээжингийн ажилчны биеийн тамирын талбай байгуулагджээ.

      9-р сарын 13-нд БНХАУ-ын биеийн тамир спортын анхдагч наадам Бээжинд зохиогдсон байна. Тус наадам спортын 36 төрлөөр явагджээ. Мао Зэдүн, Лю Шаочи, Жү Дэ, Чжөү Эньлай нарын зэрэг нам төрийн удирдлага нээлтийн ёслолд оролцсон байна. Тус наадамд 7 хүн 4 удаа дэлхийн 4 рекорд амжилтыг эвдсэн байна. Хаалтын ёслол дээр анх удаагаа 10 жилийн турш дэлхийн рекорд амилжтыг эвдсэн, дэлхиийн аварга болсон 40 гаруй таричинд "биеийн тамир спортын хндэт дедаль " олгосон байна.