![]( /mmsource/images/2006/09/29/xinsrc_19209032815385313187816.jpg)
![]( /mmsource/images/2006/09/29/listen_black.gif)
9-р сарын 27-ноос 28-ны өдрүүдэд Бээжингийн Олимпийн наадмын дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхны хурал Бээжинд боллоо. Хурлын хугацаанд Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны дарга Лю Чи Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо 2008 оны Олимпийн наадмын үеэр дэлхийн олон газрын хэвлэл мэдээллийнхэнд өндөр үр ашигтай сайн үйлчилгээ хангах болно гэж ёс төртөй амлалт хийсэн байна.
Бээжинд болж байгаа Бээжингийн Олимпийн наадмын дэлхий хэвлэл мэдээлэлийнхний анхны хурал бол Бээжингийн Олимпийн наадмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчилгээ хангах ажлын хурал болно. Хоёр хоногийн хурлын хугацаанд дэлхий олон газрын хэвлэл мэдээллийн агентлаг, сонин сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 300 орчим төлөөлөгч болон Олон Улсын Олимпийн Хорооны хэвлэл мэдээллийн комисс, Бээжингийн Олимпийн Хорооны холбогдох салбарынхан 2008 оны Олимпийн тэмцээнийг мэдээлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчилэх зэрэг талаар санал солилцож хайн хэлэлцсэн байна.
ХКН-ын Бээжин хотын Хорооны нарин бичгийн дарга, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хорооны дарга Лю Чи хурал дээр, Олимпийн мэдээлэлийн ажил болон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үйлчилэх ажлаа сайн хийхэд бат бэх үндэс суурь тавьж өгөхийн төлөө, энэ хурлаар дамжин Бээжингийн Олимпийн Хороо, хэвлэл мэдээллийн салбарын найз нөхөдтөй ойлголцлоо эрчимжүүлэн, олон орны сурвалжилагчдын хэрэгцээ шаардалгыг ойлгож, олны санал санаачилгыг сонсож, үйлчилгээгээ сайжруулах болно гэж тэмдэглэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өндөр үр ашигтай сайн үйлчилгээ хангах нь Олимпийн наадмын бэлтгэл ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Үүнийг Хятадын Засгийн газар, Бээжингийн Олимпийн Хороо маш чухалчилан үзэж байна. Хятадын үндэстнүүд итгэл хүндийг эрхэмлэдэг уламжилалтай байдаг, Хятад улс бол амлалтаа биелүүлдэг том гүрэн юм. Хятадын Засгийн газар бол хариуцлагтай засгийн газар болно. Хятадын Засгийн газар Олимпийн наадмыг зохион явуулах эрх авах үед хийсэн амлалтаа хянамгай хэрэгжүүлж, дэлхийн олон орон болон бүс нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Бээжингийн Олимпийн наадмыг мэдээлэхэд Олимпийн наадмын зоршил ёсоор дөхөм нөхцөл, өндөр үр ашигтай үйлчилгээ хангах болно гэж дарга Лю Чи цохон тэмдэглэсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,
Хятад улс хэлсэндээ хүрдэг юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан хийсэн амлалтаа үнэнхүү биелүүлж, өндөр үр ашигтай үйлчилгээ хангана. Энэ талаар би итгэл төгөс байна, та бүхэн ч итгэлтэй байхыг хүсэж байна гэжээ.
Одоо, Хятадын Засгийн газрын холбогдох салбарынхан Бээжингийн Олимпийн наадмын хугацаанд гадаадын сэтгүүлч нар Хятадад сурвалжлага хийх тогтоол боловсруулж байна. Уг тогтоолд Олимпийн зоршил ёсыг бүрэн бодолхийлах бөгөөд Хятадын Засгийн газрын Олимпийн наадам зохион явуулах эрх авахын төлөө хийсэн амлалтуудыг үндэслэн, Олимпийн наадмын хугацаанд гадаадын сэтгүүлч нарын Хятадад сурвалжлага хийх үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх болно. Эдгээрт Олимпийн үнэмлэхээр бүртгүүлсэн гадаадын сурвалжлагч нар Олимпийн үнэмлэхийн хүчинтэй хугацаанд визгүйгээр зорчиж болох, Олимпийн үнэмлэх болон хүчинтэй паспорт буюу бусад жуулчлалын гэрч баримтаар БНХАУ-ын хилээр олон удаа зорчиж болох, гадаадын сурвалжлагч нарын авч яваа сурвалжлагын зохих хэмжээний тоног төхөөрөмжийг дөхөм дөт аргаар түр хугацаагаар импортлох хэлбэрээр гаалийн татваргүй нэвтрүүлэх, Хятад улсын хуулийн дагуу, радио дамжуулагч аппарат угсрах буюу хэрэглэж болох зэрэг дөхөм дөт үйлчилгээ хангах болно. Эдгээр тогтоолыг хууль тогтоох диг журмын дагуу баталсаны дараа, 2007 онд нийтлэн хэрэгжүүлэх болно.
Бүртгүүлсэн сурвалжлагч нарт үйлчилгээ хангахын зэрэгцээ, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо бас бүртгэлийн бус сурвалжлагчдын төв байгуулж, бүртэлийн бус хэдэн арван мянгансурвалжлагчид дөхөм дөт үйлчилгээ хангаж, хэвлэл мэдээллийн салбарын найз нөхдийн Бээжинд баяр баясгалантай ажиллаж амьдран, сурвалжлага хийхэд дөхөм үзүүэлх болно гэж дарга Лю Чи бас илэрхийлжээ.
Олон Улсын Олимпийн Хорооны хэвлэл мэдээллийн комиссын дарга Кевин Госпер хуралд оролцох үеэр, Бээжингийн Олимпийн Наадмыг Зохион Явуулах Хороо амлалтаа үнэнхүү хэрэгжүүлж, олон орны хэвлэл мэдээллийнхний Бээжингийн Олимпийн наадмыг мэдээлэхэд үр ашигтай үйлчилгээ хангана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятад хүмүүс бол дэлхйи дээр бусдын саналыг хамгийн сайн сонсдог хүмүүс юм. Тэд бусдын саналыг сонссоны дараа, түүнийг бас бүх хүчнээрээ практик дээр хэрэгжүүдэг юм. Хятадын Засгийн газар сурвалжлагч нарын хэрэгцээ шаардалгыг чухалд үзнэ гэдгийг би батлаж байна. Та бүхэн эндэхийн орчин тойрон, тоног төхөөрөмжийн талаар ямар шаардлага байвал, Хятадын тал та бүхний шаардалгыг боломжийн хирээр хангах болно гэжээ. \Гэрэлт орчуулж О.Дарамбазар хянав.\
|