Хятадын ГХЯ-ны орлогч сайд, 6 талын хэлэлцээний Хятадын төлөлөгчдийн тэргүүн Ү Давэй 29-нд урилгаар Өмнөд Солонгос орж, Өмнөд Солдонгосын талтай 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэх, харилцан сонирхож байгаа асуудлаар санал солилцож завшилцөх болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 28-нд мэдээлжээ.
Өмнөд Содлонгосын Гадаад Харирлцаа, Худалдааны Яам 28-нд тэмдэглэхдээ, Ү Давэй 9-р сарын 29-нээс 10-р сарын 1-нд БНСУ-д айлчилж, Гадаад Харилцаа, Худалданы Яамны сайд, орлогч сайд, 6 талын хэлэлцээний БНСУ-ын талын төлөөлөгчдийн тэргүүн нартай 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэхэд хобогдуулан зөвшилцлөл хийнэ. БНСУ-ын Ерөнийлөгч 10-р сарын дундчаар Америкт айлчлах үед Америкийн Ерөнхийлөгчид 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэх "бүх талаар харилцах тухай шинэ төсөл" дэвшүлэхтэй холбогдуулан тэд санал бодлоо солилцоно гэжээ.
Ноднины 9-р сарын 19-нд дөрөв дэх ээлжийн 6 талын хэлэлцээний үеэр, холбогдох талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилт зарчмыг энхийн замаар биелүүлэхийг тодорхойлсон байна. Гэвч удсангүй Америк нь Хойт Солонгосыг хуурамч ам.доллар үйлдлээ гэдгээр шалтаг болгож, Хойт Солонгост банк санхүүгийн хориг тавив. Үүнээс болж Хойт Солонгос нь 6 талын хэлэлцээнд оролцохоос татгалзаж, банз санхүүгийн хоригийг цуцлахыг 6 талын хэлэлцээнд ороцох болзол болгосон байна.
Өнөөгийн байдлаас Солонгосын хойгийн цөмийн асуудлын хоёр гол тал болох Америк Хойт Солдонгосын байр суурь эвлэршгүй байгаа. Америкийн талын тавьсан банк санхүүгийн хоригийг цуцлахыг 6 талын хэлэлцээнд дахин оролцох угтвар нөхцөл болгохыг Хойт Солонгосын тал баримталж байхад, банк санхүүгийн талаар тавьсан хориг нь 6 талын хэлэлцээтэй холбоогүй гэж Америкийн тал хэлж байна. Америркийн талтай шууд хэлэлцээ хийхийг Хойт Солонгос шаардаж байхад, Хойт Солонгос 6 талын хэлэлцээнд заавал оролцох хэрэгтэй, 6 талын хэлэлцээний хүрээ хэмжээнд хоёр талын хэлэлцээ хийхийг Америкин тал баримталж байна. Хойт Солонгос пуужин туршнаас хойш, Америк Хойт Солонгост хориг тавихаа улам нэмэгдүүлэв. Өнөө,Хойт Солонгосын тал 6 талын хэлэлцээг эхлүүлж чадахгүйн хариуцлагыг бүр Америкт хүлээлгэв. Хойт Солонгосын ГХЯ-ны орлогч сайд 26-нд НҮБ-ын ерөнхий ассамблейн ерөнхий шүүмжлэлд үг хэлж, 6 талын хэлэлцээг Америкийн эвдснээс болж, БНАСАУ 6 талын хэлэлцээнд оролцохгүй гэж тэмдэглэжээ.
6 талын хэлэлцээг дахин эхлүүлэхээр Хятад болон Өмнөд Солонгос идэвхтэй хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Яриа хэлэлцлээр асуудлыг зохицуулж, хориг тавихыг эсэргүүцэхийг Хятадын тал зорьсоор ирсэн. Өнөө, Солонгосын хойгийн байдал ээдрээн будлиантай хурцадмал байдалд байна, талууд гол талаа байдлыг хэрхэн намдаах, хэлэлцээг эртхэн эхлүүлэхэд тавих ёстой гэж Хятадын тал үзэж байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар нь Хойт Солонгос пуужин туршснаас хойш түүнд олгох эдийн засгийн тусламжаа зогссон боловч, Хойт Солонгост хориг тавих, байдлыг хурцдуулахыг эсэргүүцэж байна. Уян хатан байр суурь авч, Хойт Солонгостой шууд хэлэлцээ хийхийг Америкт Өмнөд Солонгос санал болгож байна. 6 талын хэлэлцээг дахин эхлүүлэх талаар Хятад болон Өмнөд Солонгос үлэмж бүтээлч ажил хийсэн. Ү Давэйн Өмнөд Солонгост хиийх айлчлал нь хоёр орны гаргасан хүчин чармайлтын бас нэгэн илрэл болно. Одоогийн асуудлын зангилаа нь Америк болон Хойт Солдонгосын байр суурьд байгаа юм. \Баясгалан орчуулж .Дарамбазар хянав\
|