Хятадын үндэсний баяр удалгүй хүрч ирэх гэж байна. Энэ бол хүн болгоны хүсэн хүлээж ажил хөдөлмөрийн арбин бүтээлтэй угтдаг баян намрын улирал юм. Монголчууд наадмын дараа дараа жилийнхээ наадмыг хүсэн хүлээж байдаг шигээр, Хятадчууд үндэсний баяраа тэгэж хүлээдэг юм. 1949 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад ард улс одоо яг тавин долоон жилийнхээ нүүрийг үзэж, дэлхийн дахины анхаарлыг татсан ирмүүн хөгжлөөр ирээдүйгээр зорин урагшлаж байна. Энэ жил нэгэн сайхан онцлогтой үндэсний баяр болж байна. Юу гэвэл энэ жил Хятадчуудын хоёр том баяр буюу билгийн улиралын 8-р сарын 15-ны элбэг ургацын баяр давхан тохиож байгаа юм. Улимпыг угтан өглөөний нартай уралдан амьдрах Хятадын ард түмэнд энэ нь тэнгэрээс соёрхосон аз хийморь гэлтэй юм. Тэр хэр нь ийм хоёр том баяр нэг л долоо хоногийн дотор тохиолдох нь үнэхээр ховорхон зүйл гэж хэлэх ёстой. Төгрөг сарны дор халуун бүлээрээ сууж, сэтгэлийн үгээ ярилцах, дуулалдан цэнгэлдэх нь айл өрх болгоны хамгийн хүсэн мөрөөддөг цаг мөч болох нь гарцаагүй юм.
Энэ жилийн хувьд Хятадын ард түмэн эх орныхоо тавин долоон насны баярт дүүрэн бэлэгтэй золгож байгаа юм. Олсон амжилтуудыг энэхэн мөчид яаж тоочин барах ажээ. Гэтэл гол голоос нь түүж ганц хоёр жишээ хэлмээр бодогдож байна. Дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон Хөхнуур Түвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсон, 2008 оны Бээжингийн олимпын наадамын төв цэнгэлдэх талбай болох Хятадын үндэстний биеийн тамирын ордоны гол барилга дууссан, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд мөн хоёр оронтой тоогоор нэмэгдсээр байгаа зэрэг нь бүгд л хүмүүн бидний гараар бүтсэн амжилт, нүдэнд үзэжгдэж гарт баригдаж сэтгэлд мэдрэгдэж байгаа зүйл юм.
Жил жилийн намар эх орон маань өнгө өнгийн цэцгээр чимэглэгдэж, үзсэн харсан болгоны харааг булааж байдаг боловч энэ жилийнх нь улам содон, сайхан юм шиг бодогдох юм. Хэдийгээр сэтгүүчид бид борив босгилгүй баяр дурсгалын өдрүүдээр шогшихын дайтай яардаг боловч бидний сэтгэл хэчнээн их баяр баяслаар дүүрэн байгаа үгээр илэрхийлхэд бэрх байгаа юм. Хоёр баярын дунд шумбаж байгаа бид гийтэл мандсан мөнгөн сарны дор эх оронтойгоо хамт найрсаг сэтгэлт монолын улсын ард түмэнд хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. /Г. Баатар бэлтгэв/
|