• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-06 21:30:12    
Хоёр талын харилцааг сайжруулах боломж тохиож байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын ерөнхий сайд Вэнь Жя-баогийн урилгаар Японы засгийн газрын шинэ ерөнхий сайд Абе Шинзо энэ сарын 8-9-ны өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийх гэж байна. Хятад Японы асуудлаархи Хятадын мэргэжилтэн ноён Руан Зүн-жэ манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ удаагийн айлчлал нь Хятад Японы харилцааг сайжруулахад боломж тохиолоо, хоёр орны дээд удирдагчид Хятад Японы харилцааны ирээдүйн хөгжлийн чиглэлийг тогтоох болохоор айлчлал нь Хятад Японы найрамдлын талаархи хүн ардын сэтгэл санааны үндэс суурийг дээшлүүлэхэд тустай юм гэж илэрхийлсэн байна.

    Японы экс ерөнхий сайд Жүничиро Койзуми Ясукүни сүмд мөргөл үйлдсэний уламаар Хятад Японы харилцаа мухардмал байдалд орсон.

    Жүничирогийн энэ ажиллагаа нь Хятад, БНСУ-ыг хамарсан Азийн олон орны хатуу эсэргүүцэлд учирч, Хятад Японы харилцааг ч хамаг муу хэмжээнд хүргэсэн байна.

    Японы удирдагч Ясукүни сүмд мөргөл үйлдэх ажиллагаанд дахин оролцохгүй гэж тодорхой илэрхийлдэг л юм бол Хятад Японы харилцааг сайжруулан хөгжүүлэх асуудлаар түүнтэй уулзан ярилцахад Хятад улс бэлэн байна гэж Хятадын удирдагчид олон удаа илэрхийлсэн. Хятадын ерөнхий сайд Вэнь Жя-бао саяхан Ази Европын тэргүүн нарын 6-р бага хуралд оролцож байхдаа хэлэхдээ:

    " Японы засгийн газрын удирдах хүмүүс Хятадын ард түмэн болон Азийн ард түмний эсэргүүцлийг үл ойшоон, Ясукүни сүмд олон удаа мөргөл үйлдэж, Хятадын ард түмэн болон Азийн ард түмний сэтгэлийг ихээр эмзэглүүлж, мөн Хятад Японы харилцаанд улс төрийн харш саад буй болгосон байна. Хойшдын Японы удирдах хүмүүс Хятад Япон хоёр орон хоёр ард түмний язгуур ашиг сонирхлыг бодож, энэ асуудлыг зөв зохицуулж, хоёр орны хооронд оршиж байгаа улс төрийн харш саадыг арилган, хоёр орны харилцааг хэвийн болгон сэргээхийг бид хүсч байна гэжээ.

    Хятад Японы харилцааг сайжруулахын төлөө Хятадын тал хүчин чармайлт гаргасаар байгаагийн зэрэгцээ Японы шинэ ерөнхий сайд Абе тушаалд ороод арав ч хоноогүйгээр Хятадад айлчилна гэж мэдэгдсэн банйа.

    Хятадын ГХЯ Абегийн Хятадад айлчлах гэж байгаа мэдээг нийтлэхдээ, Абе Шинзогийн айлчлалын угтвар нөхцөл нь хоёр орны харилцаанд муугаар нөлөөлж байгаа улс төрийн харш саадыг арилгах, хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрүүлээр хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх зэрэг асуудлаар хоёр тал санал нэгдэх гэсэн болно гэжээ. Энэ айлчлалын тухай Хятад Японы асуудлын хятадын мэргэжилтэн, Хятадын олон улсын асуудлын институтын орлогч дарга ноён Руань Зүн-жэ хэлэхдээ:

    " Одоо зохицуулах хамаг том асуудал нь Хятад Японы харилцааг дараачийн алхамд яаж эрүүлээр, найрсаг хамтран ажиллах чиглэлээр хөгжүүлэх гэдгийг дээд удирдагч нар нотлон тогтоох явдал болно. Гол нь Хятад Японы харилцааны хойшдын хөгжилд үндсэн санааг нь тогтоон өгч, нэн их бүтээлч хамтын ажиллагааны уур амьсгал буй болгох явдал юм гэжээ.

    Абе ерөнхий сайдын сонгуульд өрсөлдөхдөө Хятад Японы найрамдалд хүчин зүтгэнэ гэж илэрхийлсэн бөгөөд Япон түрэмгий дайн дэгдээж, Азийн олон оронд колончлолын ноёрхол явуулсан үнэн хэргийг хүлээн зөвшөөрсөн юм. Ерөнхий сайдын тушаалд орсоныхоо дараа тэрээр Япон нь алс дорнодын цэргийн шүүхийн таслалтын дүнг хүлээн авна, таслалтын дүнд адил бус санал гаргах нь зохисгүй гэж хэлсэн юм. \Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав\