Хятадын засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар саяхан ерөнхий сайдаар сонгогдсон Японы Ерөнхий сайд Абе Шинзо 8—9-ний өдөр Хятад улсад айлчлах болно. Энэ бол таван жилийн дараах Японы дээд удирдагчдын Хятадад хийх анхны айлчлал болно. Абе Шинзо юуны учир Японы өнгөрсний удирдагчдын тушаалд ороод юуны өмнө Америкт айлчилдаг журамыг эвдэж анхны айлчлалаа Азийн хөрш орон Хятад Өмнөд Солонгост хийх болов оо? Абе Шинзо Хятадад айлчлах энэ боломжоор экс ерөнхий сайд Коизүмин Ясукүни сүмд мөргөл үйлдснээс болж Хятад Японы харилцааг туйлын муу байдалд оруулсныг өөрчилж, Япон Хятадын харилцааг хэвийн байдалд оруулж чадах гэж уу?
Манай сурвалжлагч Япон Хятадын нийгэмлэгийн зөвлөлийн дарга Шираниш Шиничирогоос ярилцлага авсан юм.
Абе Шинзо тушаалд орсны дараа Хятад Өмнөд Солонгос энэ хоёр Азийн хөрш оронд айлчлах тухай ярих үе Шираниш Шиничиро хэлэхдээ,
Абе Шинзо ерөнхий сайдын тушаалд орсны дараа Азийн хөрш Хятад улс Өмнөд Солонгост уридаар айлчлах нь гол нь Коизүмин үед Ясукүни сүмд ахин дахин мөргөл үйлдснээс болж Япон Хятадын дээд удирдагчид өнгөрсөн оны 4-р сараас ямар ч харилцаа байхгүй болсон юм. Энэ хугацаанд олон улсын байдалд маш их өөрчлөлт гарч, Америкийн тал олон арга замаар одоогийн Япон Хятадын харилцаа Японд ашиггүй гэж хэлсэн байна. Үүнээс болж, Америктай сайн харилцаатай байхад бас эрхбиш Хятад улс Өмнөд Солонгостай сайн харилцаатай байх хэрэгтэй гэснийг Абе Шинзо таньсан байна гэжээ.
Үүнээс гадна, барьцаалагдсан япон хүний асуудлыг зохицуулах тэрчлэн Хойт Солонгосын пуужин туршин хөөргөх асуудал зэрэг асуудлуудаар эрхбиш Хятад болон Өмнөд Солонгостай хамтран ажиллаж, Америктай яриа хэлэлцээ хийх өөрийн байр сууриа дээшлүүлэх нь ч Абе Шинзогийн Хятад Өмнөд Солонгос хоёр оронд уридаар айлчлахын бас нэгэн шалтгаан юм гэж Шираниш Шиничиро үзлээ. Тэрээр хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар Япон Хятад хоёр орон хамтын мэдэгдэл юм уу зарим хэлэлцээрт магадгүй гарын үсэг зурж мэднэ, хэлэцээр тохиролцвол хоёр тал чанд журамлах хэрэгтэй, энэ бол Япон Хятадын харилцааг хэвийн болгоход ашигтай юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ирэх жил бол Япон Хятадын улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой мөн. Цаад жил Япон Хятадын энх тайван найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан 30 жилийн ой тохионо. Хятад улсын дарга Хү Жиньтао болон засгийн газрын Ерөнхий сайд Вэнь Жябао хэрэв ирэх жил Японд айлчилж чадахад хүрвэл, Японы эзэн хаан ирэх жил Хятад улсад айлчилна. Дээр нь хоёр орны соёлын харилцаа хөгжиж, иргэдийн харицаа холбоо нэмэгдэхэд хүрвэл хоёр орны улс төрийн харилцаа цаашид сайжирч, үүний улмаар хоёр орны эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хөгжлийг ихээр ахиулах болно гэжээ.
Ясукүни сүмийн асуудлыг уг сүмийн Юү жү танхимд тавьж байгаа зүйлийг үзвэл мэдчихнэ. Уг танхимд тавьж байгаа олон юм Япон нь Хятад улсыг түрэмгийлснийг нотолж байгаа юм. Энэ талаас хэлбэл нэг орны удирдагч Ясукүни сүмд мөргөл үйлдэх нь зүй ёсонд огт нийцэхгүй явдал мөн гэжээ .
Абе Шинзо Япон Хятадын харилцааг үнэнхүү сайжруулах санаатай бол дээр дурьдсан асуудлуудад эрхбиш шууд хандах хэрэгтэй юм гэж Шираниш Шиничиро онцоллоо. \Урангоо орчуулж, Баатар хянав\
|