• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-09 14:38:53    
Хулсны баавгайг хагаалахаар гол болгосон байгалын дархан цаазтай хамгийн том район

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хулсны баавгайг хагаалахаар гол болгосон байгалын дархан цаазтай хамгийн том район бол Сьчуань мужийн Вөлүнгийн байгалын дархан цаазтай район юм. Энэ байгалын дархан цаазтай район нь Сьчуань мужийн Миньжян мөрний дээд сав газарт байж, нийт 200 мянган гаа талбайтай юм. Энд байгалын онч сонин нөхцөлтэй, зэрлэг амьтан ургамалын эх баялаг маг элбэг байж, хулсны баавгайн иддэг гол хоол хулс маш их ургадаг учраас хулсны баавгайн оршиж амьдрах аятай сайхан газар болсон байна. Энд мөн Хятадын хулсны баавгай тэжээж үржүүлэх цорын ганц талбай байдаг.

     Хулсны баавгай хамгийн их байдаг байгалын дархан цаазтай район: Хятадын хулсны баавгай хамгийн их байдаг байгалын дархан цаазтай район бол Шаньший мужийн Фөпингийн байгаалын дархан цаазтай район юм. 1983 онооё өмнө энэ дархан цаазтай районы Сань Гуньмяо хавиар 2,5 хавтгай дөрвөлжин км тутамд нэг хулсны баавгай байжээ. Фөпингийн байгаалын дархан цаазтай район бол иньлингийн нурууны хулсны баавгай хамгийн их төвлөрч байгаа газарюм, энэ дархан цаазтай район нийт 350 хавтгай дөрвөлжин км талбайтай.

     Хулсны баавгай хамгийн их байдаг муж: Хятадын хулсны баавгай хамгийн их байдаг муж бол Сьчуань муж, 1988 оны байдлаар тус мужид 1000 гаруй хулсны баавгай байж, Хятадын нийт хэмжээний 90 хувийг эзэлж байв. Тус мужийн баруун хойт шугуйт нцтаг болон Вөлүнгийн байгаалын дархан цаазтай районд хулсны баавгай хамгийн их төвлөрч байдаг.

     Хулсны бааюгайг тэжээж үржүүлээд амжилтад хүрсэн анхны орон: Хятад улс бол хулсны бааюгайг тэжээж үржүүлээд амжилтад хүрсэн анхны орон юм. 1963 оны 9-р сарын 9-ний өдөр, Хятадын Бээжингийн зоо паркын тэжээж үржүүлсэн "Ли Ли " гэдэг нэртэй хулсны баавгай тугалласан байна. 1982 онд Ли Ли нь 30 насалж, хүний гараар тэжээж үржүүлсэн хулсны баавгайн хамгийн өндөр настай нь болсон байна.

     Хээлтүүлэг хийж үржүүлсэн анхны хулсны баавгай: 1978 оны 4-р сард, Хятадын Бээжингийн зоо парк дөрвөн хулсны баавгайд хээлтүүлэг хийсэнд "Жуань Жуань" гэдэг хулсны баавгай хээл тогтож, 130 гаруй өдрийн дараа, 1978 оны 9-р сарын 8-ны өдөр хоёр тугал төрүүлж, нэг нь ондорсон байна. Энэ ондорсон тугалыг нь "Юань Жин" гэж нэрлэв. Юань Жин сая төрөх үедээ дөнгөж 125 грам байснаа 3 сарын дараа алхаж, 5 сарын дараа үс зүс нь гүйцэж маш хөөрхөн болсон байлаа. 1979 оны 4-р сараас Юань Жинг хүмүүст үзүүлж эхлэв. 1985 онд Юань Жин 35 кг-д хүрч, чадал орсон байлаа. Юань Жин бол хээлтүүлэг хийж үржүүлсэн анхны хулсны баавгай юм. \М.Цэцэн бэлтгэв\