Өвөр монголын Жирэм аймагт байгаа Зарууд нутаг бол он удаан түүхтэй, гүн зузаан соёлын хөрстэй нутаг юм. Өн өргөн Зарууд нутагт үе улиран амьдрасаар ирсэн монгол, хятад зэрэг үндэстэний ард түмэн гэрэл цацрангуй түүх, соёлыг үүдэн бүтээсэн юм. Зарууд нутаг бол монгол соёлын голомт газар төдийгүй Хятадын Хун Шань соёл болон Фү Хэ соёл мандасан газар болно. Хуурын үлгэр, холбоо магтаал, монгол ардын дуу, сийлмэл зураг, хатгамал зэрэг нь Заруудын орон нутгийн онцолог бүхий соёл болно. Ийм ч учираас Зарууд нутаг нь "Үндэстэний дуурлаг урлагийн өлгий", "Үндэстэний сийлмэл зургийн өлгий", "Үндэстэний урлагийн өлгий" гэсэн сайхан алдартай билээ.
Зарууд нутгийн үндэстэний соёл урлаг нь одоо ч гэсэн дорвитой хөгжисээр байна. Сүүлийн жилүүдэд Заруудын алдарт хуурч Занаагийн "Сахиулсан өргөмжилсөн үлгэр", Чойжи-Гаваагийн "Цагаан барын хороог гэнэдүүлэн дайрсан нь" зэрэг ардын урлагийн содон бүтээлүүд хэвлэгдэн гарсан байна. Мөн Зарууд нутгийн 3-р үеийн хуурч Лоосорын "Чангинам дөрвөн утаст хуурыг хөгжимдөх ба холбоо хэлэх арга", "Хуурын үлгэр хэлэх арга" болон "Хуурчин Занаа" зэрэг эрдэм шинжилгээний сор бүтээлүүд ч хэвлэгдэсэн байна.
Зарууд нутгийн үлгэр холбоо зэрэг үндэстэний, орон нутгийн онцологтой соёлын өвийг хамгаалж хөгжүүлэхийн төлөө Зарууд хошуу нь хуурчдын нийгэмлэгийг байгуулж, бас Хятадын нийгэмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн үндэстэний цөөнхийн үг хэлийг судлах газартай хамтарч, "Үлгэр холбоог залгамжлан уламжлах суурин газар"-ыг байгуулсан байна. Үүний хамт орон нутгийн соёл урлагийг хөгжүүлэхийн төлөө их хэмжээний бэл мөнгө зарцуулж, дуу дүрс бичлэг хийх, соёлын сүлжээ байгуулах, түүх соёлын барилага байгуулалт хийсэн байна. Өнгөрсөнд Зарууд нутаг 30-аад хуурчдтай байсан бол одоо 100 гаруй хуурчдтай болжээ. Үүний дотор эмэгтэй хуурчин ч бий. 2006 онд тус хошуу нь бас их хэмжээний бэл мөнгө зарцуулж байгаад дархан хуурчин Муу-Охины мэдэлсэний 100 жилийн ой болон Өвөр монголын үлгэрийн найрыг далай ихээр хийсэн байна.
Зарууд хошуу нь үндэстэний, орон нутгийн соёлын давуу талаа гүйцэд ашиглаж, олон зам сувгаар орон нутгийнхаа эдийн засгийн хөгжлөө түргэтгэсэн байна. Тус хошуу нь бас додоот гадаадынхантай соёл урлагийн солилцоогоо өргөтгөсөн байна.
|