• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-09 20:27:49    
БНАСАУ-ын цөмийн туршилтыг эрс эсэргүүцэв

Хятадын Олон Улсын Радио

     Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхийг эсэргүүцэх бол Хятадын засгийн газрын эрс хэлбэрэлтгүй байнгын байр суурь юм. Цөмийн зэвсэггүй байх гэсэн амлалтаа сахиж, байдлыг цаашид муудуулах үйл ажиллагаагаа зогсоож, зургаан талын хэлэлцээний замд буцан ирэхийг Хятадын тал БНАСАУ-д хатуу шаардаж байна гэж мэдэгдэлд илэрхийлсэн байна.

      Зүүн хойт Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь холбогдох талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Ухаалаг хандаж, асуудлыг зөвшилцөл болон яриа хэлэлцээгээр эв зүйгээр зохицуулахыг Хятадын засгийн газар холбогдох талуудад уриалж байгаа бөгөөд үүний төлөө үргэлжлэн хүчин чармайлт гаргах болно гэж мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна.

      БНАСАУ-ын албаны талын мэдээлэх агентлаг Солонгосын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээс үзвэл, БНАСАУ 9-ний өдөр "аюулгүй, амжилттай"-гаар цөмийн туршилт хийсэн юм байна.\Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\


1  2