• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 16:59:47    
Хятад Монгол хоёр орны эрдэмтэн судлаачид монгол домог, туульсын эмхтгэл цуглуулга, судалгаа шинжилгээний салбарт үр ашигтай хамтран ажиллаж байна

Хятадын Олон Улсын Радио

ОУМСХ-ны орлогч нарийн бичгийн дарга, нэрт эрдэмтэн Профессор Ринчендорж
     Доктор, дэд профессор Цэцэнбат: 1963 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Улаанхад хот (хуучин зуун-уд аймаг)-ын Баарин баруун хошуунд төржээ. 1981 онд Улаан-хадын Монгол Үндэстний Өндөр Зэргийн Дунд Сургуулийг онц сайн дүнгээр төгсч, бүх Хятадын хэмжээний их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад оролцож, Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуул (тухайн үеийн Төвийн Үндэстний Дээд сургууль )-ийн Үндэстний Цөөнхийн Хэл, Утга Зохиолын Салбарт монгол хэл, утга зохиолын чиглэлээр 4 жил суралцжээ.

     1985 онд уг сургуулийг төгссөнийхөө дараа, 1985 онд уг сургуулийн аспирант элсэх шалгалтад шилдэг амжилттай оролцож, монгол ардын аман зохиол судлаач эрдэмтэн, профессор Мандах багшид шавь орж, монгол ардын аман зохиолын чиглэлээр 3 жил суралцаж, 1988 онд уран зохиол судлалын дэд эрдэмтний зэрэг хамгаалж, эрдэм шинжилгээний гараагаа эхлүүлсэн байна. 1988 оноос 1995 онуудад Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы төв Өрөмч хот дахь Шинжянгийнн Багшийн Их сургуулийн Хятад Хэлний Салбарт багшаар ажиллаж байснаа 1995 онд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Аспирантын Хүрээлэнгийн докторант элсэх шалгалтад оролцож, шилдэг дүнгээр уг хүрээлэнгийн Үндэстний Цөөнхийн Утга Зохиол Судлалын Салбарт Хятадын монгол тууль судлаач эрдэмтэн, профессор Ринчиндоржид шавь орж, Монгол үндэстэн болон Хятадын умард нутгийн үндэстнүүдийн баатарлаг туульсын талаар судалгаа шинжилгээний ажил 3 жил хийхийн дагуу суралцжээ. 1998 онд "Жангар болон Монгол үндэстний шашны соёл" гэсэн эрдмийн зэрэг горилсон өгүүллээрээ хэл бичгийнн ухааны докторын зэрэг хамгаалав. Доктор, профессор Цэцэнбатын хятадаар бичсэн "Жангар болон Монгол үндэстний шашны соёл" хэмээх энэ бүтээлийг нь Өвөр Монголын Их Сургуулийн Хэвлэлийн Газраас 1999 онд тусгай бүтээл болгон хэвлэжээ. Уг ном нь 2000 онд хоёрдугаар удаагийн "Хү Шэн нэрэмжит залуу судлаачдын эрдэм шинжилгээний шагнал", 2001 онд "Хятадын ардын утга урлагийн Шаньхуа нэрэмжит шагнал" тус тус хүртсэн байлаа. Тэрээр 1998 онд докторын зэрэг хамгаалсныхаа дараа, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Утга Зохиол Судлалын Хүрээлэнд ажлын хуваарь авч, одоо болтол монгол ардын аман зохиолын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байна. 1998 оноос нааш, доктор, дэд профессор Цэцэнбат "Ойрд туульсын судлал", "Тува Хэсэр болон Монгол Гэсэрийн харьцуулсан судлал" зэрэг эрдэм шинжилгээний чухал том сэдвээр тусгай судалгаа шинжилгээний ажлыг тус тус хариуцан гүйцэтгэж, "Хуурын үлгэрийн хээрийн шинжилгээ" зэрэг Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний чухал сэдвийн ажлыг голлон зохион байгуулж явуулсан бөгөөд бас "Хятадын туулийн хэлбэр судлал", "Ам дамжин уламжлагдсан Гэсэрийн туужийн судлал" зэрэг Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи ба үндэсний нийгмийн шинжлэх ухааны сангийн ивээн тэтгэсэн эрдэм шинжилгээний тусгай сэдэвт судалгаа шинжилгээний ажлуудад оролцжээ. Доктор, дэд профессор Цэцэнбат одоо Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Утга Зохиол Судлалын Хүрээлэнгийн дэд профессор, уг хүрээлэнгийн Монгол уран зохиол судлах тасгийн орлогч даргаар ажиллаж байгаагийн зэрэгцээ бас Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга, Хятадын Монгол Утга Зохиол Судлалын Нийгэмлэгийн эрдмийн зөвлөлийн гишүүний ажлыг тус тус хавсарган хийж байна.

      Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч О. Дарамбазар саяхан доктор, дэд профессор Цэцэнбатыг сурвалжилж, монгол ардын аман зохиол судлалын талаар сонирхож ярилцсан юм.