• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 17:03:35    
Олон улс монгол судлалын нэрт эрдэмтэн, профессор Ринчендорж

Хятадын Олон Улсын Радио
     Олон Улсын Монгол Судлалын Холбооны орлогч нарийн бичгийн дарга, профессор Ринчендорж: 1936 онд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зуун-уд аймгийн (одоогийн Улаан-хад хотын) Баарин баруун хошуунд төржээ. Профессор Ринчендорж одоо Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Утга Зохиол Сулалын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаагаас гадна бас Олон Улсын Монгол Судлалын Холбооны орлогч нарийн бичгийн дарга, Хятадын Монгол Утга Зохиол Судлалын Нийгэмлэгийн Зөвлөлийн орлогч дарга, Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн орлогч дарга зэрэг нийгэм нийтийн албан тушаалыг хавсарган хариуцаж байна. 1960 онд Монгол Улсын Чойбалсан нэрэмжит Их Сургуулийг төгсгөж эх орондоо буцаж ирснийхээ дараа, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Утга Зохиол Судлалын Хүрээлэнгийн Дорно дахины хэсэг, Ардын аман зохиолын хэсэгт Монгол үндэстний ардын аман зохиолын судлалгааны чиглэлээр олон жил ажиллаж, 1982 оноос эхлэн Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний Цөөнхийн Утга Зохиолын Судлалын Хүрээлэнд ажиллажээ. Профессор Ринчендорж Утга Зохиол Судлалын Хүрээлэнгийн Ардын аман зохиол судлах тасгийн дарга, Хятадын Зохиолчдын Нийгэмлэгийн Үндэстний Утга Зохиолын Зөвлөлийн орлогч эрхлэгч гишүүн, Үндэстний Цөөнхийн Утга Зохиол Судлалын Хүрээлэнгийн Өвөр Монгол, Дорно дахины тасгийн дарга, хүрээлэнгийн орлогч дарга, эрдмийн зөвлөлийн дарга, Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Асдирантын Их Сургуулийн профессор, докторантын удирдагч багш, Үндэстний цөөнхийн утга зохиолын факультетын дикан зэрэг албан тушаалд ажиллаж өнгөрчээ. Профессор Ринчендорж "Монгол ардын аман зохиолын өгүүллийн түүвэр", "Баатарлаг тууль--'Жангар'", "'Жангар'-ын тухай өүүлэх нь" зэрэг эрдэм шинжилгээний олон тусгай бүтээл туурвиж хэвлүүлсэн бөгөөд дотоод гадаадад монгол, хятад, англи, герман, орос зэлэг олон хэлээр 130 гаруй өгүүлэл нийтлүүлсэн байна. "Хятадын үндэстний цөөнхийн утга зохиол", "Хятадын нэвтэрхий толь•гадаадын утга зохиолын боть", "Гэсэрийн туужийг цуглуулж эмхтгэн хэвлүүлэх" төсөл, "Хятадын үндэстний цөөнхийн туульсын судлал" төсөл зэрэг үндэсний хэмжээний том том төслүүд хэрэгжүүлэх ажлыг биечлэн удирдч явуулсан буюу тэдгээр ажилд голлон оролцжээ. 1997 оны 8-р сард Олон Улсын Монгол Судлалын Холбооноос профессор Ринчендоржийн монгол ардын аман зохиол судлалын салбарт олон жилээр идэвх зүтгэлтэй, гарамгай амжилттай ажиллаж ирснийг нь сайшаан тэмдэглэж, түүнд уг холбооны дээд шагнал болох Олон Улсын Монгол Судлалын Холбооны хүндэт гишүүний цол хүртээжээ. \О. Дарамбазар найруулан орчуулав.\