• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 17:15:56    
Дал мөр хавийн үрэвслийг биеийн тамирын аргаар эмчлэх нь

Хятадын Олон Улсын Радио

     Дал мөр хавийн үрэвсэл бол дал мөрний үе мөч, үе мөч хавийн зөөлөн нэхдэс үрэвсэн архагшнаас болсон өвчин эмгэгүүд юм, 50 нас хүрээд ирэхээр ийм өвчинд амархан нэрвэгддэг. Ийм архаг өвчнийг зөвхөн эм ууж, тарилга хийгээд тийм амархан анагаачихаж чадахгүй, харин биеийн тамирын аргаар эмчлэх нь тун сайн эмчилгээний үр дүнд хүргэж болох юм. Дал мөр хавийн үрэвслийг доорх 6 зүйлийн биеийн тамирын аргаар эмчилж болно, та бүхэн минь туршаад үзээрэй.

     1. Бөхийж хөдөлгөөн хийх:

     Юуны өмнө халуун жин тавих юм уу дал мөрөө массажилна, дараа нь хоёр хөлнийхөө хооронд тохой илүү зайтай зогсож, цээжин биеэ урагш түрж, толгойгоо гэдийлгэн маш чөлөөтэй байдалд өвдөж байгаа үе мөчөө урагш хойш, зүүн баруун тийш нь хөдөлгөнө, дал мөрөө тун сул байх нөхцөлд хөдөлгөөнөө аажмаар нэмэгдүүлж болно.

     2. Мөрөө хөдөлгөх хөдөлгөөн хийх:

     Хоёр мөрнийхөө хэмжээгээр зай авч зогсоод, хоёр мөрөө хайвгануулан хөдөлгөнө. Дал мөрөөрөө гол болгоод хоёр мөрөө урагш нь 8 удаа, хойш нь 8 удаа хөдөлгөж, дараа нь хойш урагш ээлжээр тус тус 8 удаа хөдөлгөнө.

     3. Дал мөрөө сунгах хөдөлгөөн хийх:

     Хоёр мөрнийхөө хэмжээгээр зай авч зогсоод, хоёр гараа шилэн хүзүүн дээрээ соливцуулан тавьж, хоёр гараа дотогш хүчилж, дал мөрөө гэдийлгэх хөдөлгөөнийг 8 удаа хийнэ.

    4. Далаа хөдөлгөж мөрөө нухлах хөдөлгөөн хийх:

     Хоёр мөрнийхөө хэмжээгээр алцайж зогсоод, хоёр гараа соливцуулан хоёр мөрөн дээрээ тавьж, мөрөө эвтэйхэн нухахын дагуу далаа хөдөлгөж байх хэрэгтэй, ийм хөдөлгөөнийг мөн 8 удаа хийх бөгөөд хоёр гараа зохих хугацаанд солбиж ээлжлүүлэн байж нухвал үр ашиг нь нэн сайн байдаг.

     5. Гараа эргэлдүүлэх хөдөлгөөн хийнэ:

     Мөн хоёр мөрнийхөө хэмжээгээр зай авч зогсоод, хоёр гараа маш чөлөөтэй байдалд байлгаж, дээд хоёр мөчөө урд талаас хойд тал рүү, хойд талаас урд тал руугаа эргүүлэх хөдөлгөөнийг тус тус 8 удаа хийнэ.

     6. Хана туурга түшиж гар дээрээ суниалт хийх:

     Хоёр гараа сунган хана түшиж, цээжин биеэ хананд ойртуулж холдуулахын зэрэгцээ гар дээрээ суниалт хийнэ, энэ мэтээр 10-15 секунд хийхийг баримтлана, ингэж дуусаад биеэ тайван байдалд байлгана. Удаа дараагаар 10-15 удаа хийж болно, ийм дасгалыг өөр хүний туслалцаатайгаар хийж ч болох юм.

     Дал мөр хавийн үрэвслийг биеийн тамирын аргаар эмчлэхэд анхаарах зүйлүүд:

     А. Халуун жин тавьсны дараа нийх, хэтэрхий ядарталаа хийхгүй байх зарчим баримтлана.

     Б. Урт хугацаагаар биеийн тамирын дасгал бэлтгэл хийх, массаж илэлт хийхээр гол болгох хэрэгтэй.

     В. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ хөнгөн хөдөлж байснаасаа хүчтэй хөдлөх тийш шилжих боловч чадахын хэрээр хийх бүрдээ хамгийн их хэмжээнд нь хүргэвэл сайн.

     Г. Дасгал бэлтгэлээ тасралтгүй уйгагүй хийж байхыг эрхэмлэх хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\