• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 17:17:58    
Жин пө үндэстний Мү но бүжгийн наадам

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн төв Күнь Мин хотод үндэстний тосгон байдаг. Энд Юүнь Нань мужийн 20 гаруй үндэстний цөөнхийн өвөрмөц онцлогтой барилгтай танилцан үндэстний цөөнхийн баяр наадамыг сонирхож болно. Сүүлийн үед манай сурвалжлагч энд болсон Жин Пө үндэстний өргөн их "Мү Но" бүжгийн наадам дээр тохиосон юм. Энэ өргөн их ажиллагаанд Юүнь Нань мужийн олон газрын Жин Пөчүүд оролцсон байна. Тэд гоёлолын хувцас өмсөн хөгжимийн айжимыг даган бүжиглэж, хүн бүрийн царайд баярын мөшөөд тодорч байлаа.

     Жин Пө үгэнд "Мү но "гэдэг нь нийтийн бүжиг гэсэн агуулгатай юм. Таван тариа элбэг ургац авах, чухал их баяр дурсгал болох хүндэст зочин угтах, хурим найр хийхэд Жин Пө үндэстэн адил бус цар хүрээтэй бүжгийн наадам зохион явуулдаг. Өргөн хүрээтэй наадам нь талбайн төвд адил бус өнгийн хэ зурагтай дөрвөн өндөр багана босгож, дундын хоёр багана хооронд том хурц илд солбицуулан тавина.

     Энэ дөрвөн баганыг "Му но тулгуур" гэдэг. Түүний дээрх хэ зураг бол манай Жин Пө үндэстний Хөх-нуур Түвдийн өндөрлөгөөс нүүж шилжиж ирсэн замын зураг юм. Му но бүжгийн наадамд энэ нүүж ирсэн шугамаыг даган бүжиглэдэг гэж Жин пө охин Ян Сайлин танилцууллаа.

     Тэрээр хэлэхдээ, Жин пө үндэстэн эрт дээр үед Хөх-нуур Түвдийн өндөрлөгөөс Юүнь Наний баруун хэсэгт нүүж ирсэн байна. Жин пө үндэстний эрчүүд хүдэр чийрэг баатар зоригтой байхаар бахаархал болгож, эмэгтэйчүүд ч эрс хатуу зантай явахыг эрхэмлэдэг. Бусад үндэстний цөөнхтэй адилаар Жин Пө үндэстэн ч дуу бүжигт авьяаслаг "Мү но" бүжгийн наадам нь хол ойртоо алдартай юм гэжээ.

     "Мү но" бүжгийн наадам эхлэхээс өмнө ёслол үйлднэ. Жин пө үндэстний уламжлалт өмсгөлтэй хэдэн ахмад настан дарс өргөн уншлага уншны дараа луут хүрэм өмссөн бүжиг дагуулагчид шувууны хоншоортой титам өмсгөнө. Жин Пө үндэстэн бүжиг дагуулагчийг "Мү шуан" гэдэг.

     Ёслол дуусны дараа, "Мү но" бүжгийн наадам албан ёсоор эхэлж, бүжиг дагуулагч хоёр "Мү шуан" Жин пө үндэстний эрэгтэй эмэгтэй хөгшин залууг дагуулан бүжгийн талбайд орж хөгжимийн эгшгийг даган бүжиглэнэ. Бүжгийн эгнээнд эрэгтэйчүүд бүр илд зүүж явна. Илд нь Жин пө үндэстний эрэгтэйчүүд маш чухал ач холбогтолтой юм гэнэ.

     Жин пө үндэстний залуу Жинь Юүн сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ, илд нь жин пө эрчүүлийн сүлд дэмдэг мөн. Илд нь эрт дээд үед дайн байлдааны зэвсэг болж байжээ. Жин пө эрчүүл эрийн зэрэгт хүрэхэд гурван удаа илд хүлээн авдаг. Энэ дэлхийд хүн болж заяхад өөрийн аав илд бэлэглэнэ. Насанд хүрсний дараа нагац эмээ илд бэлэглэнэ, гэрлэсний дараа нагац өвөө илд зүүлэгдэг гэжээ.

     Илд нь Жин пө үндэстний эрчүүлийн үйлдвэрлэл амьдралд дутагдаж болшгүй зүйл юм. Мү но бүжгийн наадамд илд нь эрэгтэйчүүдийн гоёлолын эд болж байдаг.

     Жин пө үндэстний хүүхнүүд бүжгийн эгнээнд нэн цог жавхлантай. Тэд гоё өнгөтэй дэвүүр, шүхэр барин бүжиглэж, хувцасны мөнгөн гоёлолын эдлэлээ хангинуулан гэрис шувуу жиргэн дондож байгаа шиг харагдна.
Юүн Наний үндэстний тосгон жил бүр өргөн их "Мү но" бүжгийн наадам зохион явуулж бүх Хятадын олон газрын жуулчид ирж сонирходог байна. /Урангоо орчуулж бэлтгэв/