• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-10-11 20:35:11    
Үзэсгэлэнт сайхан Монгол улс

Хятадын Олон Улсын Радио
     Сайн байцгаана уу? Эрхэм анд нөхөд өө. Өнөөдийн "Захидлын тойм" булангаар танд Монгол улсад 1 жил мэргэжил дээшлүүлээд эх орондоо буцан ирсэнь өвөр Монголын "Урлаг" сэтгүүлийн хариуцлагатай редактор Навчтай манай редакторын утсаар холбогдож ярьсан ярилцлагаас сонсгохоор бэлтгэсэн байна. Монгол улсын их сургуульд суралцаж байгаа нэг жилийн хугацаандаа тэрээр олон эрдэмтэн багш профессор нараас эрдэм ном сурч, түүнээрээ бахархаж яваагаа надад хэлж сонихуулж байлаа. Өөрөө урлаг судлаач болсоны хувьд, Монгол улсын хүн ардын урлагийн мэдрэмж, уран санаа, боловсролын түвшин, нийтлэг бодол сэтгэл зэргийг гайхан биширч, дотоод сэтгэлээсээ хүндлэн бахараж байлаа. Монгол улсад суралцаж байсан хугацаандаа тэрээр Чингис хааны мэндэлсэн нутагт нь биеэрээ хүрч бараалаж, Сэлэнгэ мөрний хөвөөнд зургаа авхуулсан байна. Улсын их наадамын нээлт хаалтын ёслолд оролцож, их Чингис хааны мэндэлсэн ойг тэмдэглэж байгаа Монголчуудын энэ их наадмыг харахад өрөө яг л тэрхүү 800 жилийн тэртээх он жилүүдийг дахин өнгөрүүлсэн шиг бодол орж ирсэн гэж тэрээр сэтгэл хөдлөн дурсан яриж байлаа. Монгол улсын ард түмний аж амьдралын тухай тэрээр ийн сэтгэгдэлтэй байлаа. Монгол улсын эдийн засгийн хөгжил таруухан гэж хэлэхийг би сонсч байлаа, миний нүдээрээ харж үзсэнээр бол, Монголын ард түмэн сайхан амьдарч аж төрж байна. Малчид нь бол бүр ч уламжлал соёлын зан араншнаа тэр ёсоор нь хадгалсан, Улаанбаатар хот нь хүн ихтэй, унаа машин ихтэй, нийт хүн амынх нь тал хувь нь энд амьдардаг, хүмүүс нь сэтгэл тайван, баярлангуй өөдрөг сайхан сэтгэлтэй хүмүүс байсан, хүнтэй харилцах талаар ёсорхог боловсон, маш цэвэр цэгч, идэж уух өмсөж хэрэглэхээс нь харахад л үнээхээр боловсон үндэстэн юм гэдэг сэтгэгдэл өгсөн гэж хэлж байлаа.
Улаанбаатар хотын тухай танилцуулж хэлэхдээ, Монгол улсад очихоос өмнө бол Улаанбаатрыг яг л тийм нэг дуунд гардаг шиг намуухан үдэштэй хүн хар цөөнтөй, тийм нэг хот гэж төсөөлөн бодож байсан. Хүрч очоод харахад харин миний бодлоос шал өөр байлаа, хүн олон машин олон, хөл хөгжөөнтөй орчин үеийн шинэ хот болон хөгжиж байна лээ гэж надад НАвч хэлж байлаа. Энэ нэвтрүүлгийн дэлгэрэнгүй агуулгыг соносх сонирхолтой бол та манай сайтасс Баасан гаргийн "Захидлын тойм" буланд хандаарай. Анхаарал тавьсан танд баярлалаа. \Номин бэлтгэв\